Америкийн зураач Лилиан Лижн олон өнгийн неон гэрлэн шонгуудаар Лондонгийн төвд байрладаг King’s Cross нэртэй дүүрэгт зул сарын хийсвэр гацуур модыг гэрэлтүүлсэн байна.
Теменос нэртэй 11.3 метр өндөр уг бүтээл нь Лондонгийн Кингс Кросс дүүрэг дэх Сент-Мартинсийн их сургуулийн гаднах Гранарийн талбайд байрлаж байна.
Теменос бол зурган дээрх Лилиан Лижний зохион бүтээсэн зул сарын гацуур мод юм. Угсралтын хэлбэр нь ойн төгөлийг илэрхийлэн бүтээсэн байна. Дизайнер Лижний уг модыг бүтээхдээ 19 неон шар, улбар шар өнгийн гэрэл суулгасан шонгоор задгай конус хэлбэр үүсгэн хийжээ.
Гэрлэн шонгуудын зохион байгуулалт нь мод хэлбэртэй дээд ирмэгүүд нь мушгирсан дээгүүрээ задгай хэлбэртэй бөгөөд энэ нь хүмүүст Теменос доторх неон гэрлийн дунд орох боломжийг олгодог юм.
Зул сарын гацуур модны гадна тал нь шар, улбар шар, улаан неон өнгөөр асдаг бол дотор талдаа туузан суулгасан ба тод ногоон болон өөр өөр өнгөөр асдаг.
Лижн гэрэлт шонгуудыг суурилуулж байхдаа Корона вирусээс болж өнгөрсөн гунигт 18 сарын дараа энэ бүхнээс хамгаалах энергитэй шидэт тойрог, орон зайг бий болголоо хэмээн төсөөлж бүтээжээ.
Анх 1992 онд Лижн теменос тойргийг өөрчилж шинэчилж болохуйцаар зохион бүтээсэн нь энэ удаад Лижнд дахин төсөөлж бүтээлийг хүнд хэцүү цагийн дараах бие махбодийн ялалтын баярын тэмдэг болгон бүтээх боломжийг олгожээ.
Теменос тойрог сүлд мод нь 2022 оны 2-р сар хүртэл Гранари талбайд тавигдах болно.
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
7 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
87365
30398
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.