Иргэн Д-ийн чингэлэг, “И-Март”-ын чингэлэг хоёр хил гаалиар хэрхэн нэвтэрч буйгаас л Монгол улс хэдхэн хүний хязгааргүй ноёрхолд орсныг харж болно. Иргэн Д-ийн чингэлэг бол гаальд мэдүүлгээ өгч, бичиг баримтаа нэг бүрчлэн шалгуулсны дараа гаалийн байцаагч биет үзлэг хийнэ. Чингэлэгийг нь онгойлгож байгаад тоо хэмжээ, төрөл, үйлдвэрлэсэн улс, үнэ ханш, татвар таарч байгаа эсэх нэг бүрчлэн шалгана. Харин “И -март”-ын чингэлэгт гаалийн байцаагчид биет үзлэг хийх байтугай гар хүрэх ч эрх байхгүй. Учир нь “И-Март”-ын чингэлэг бүхэн “ногоон гэрэл”-ээр буюу шалгуулахгүйгээр шууд гарах “бичигдээгүй журам” гаальд үйлчлээд удаж байна. Учир нь Сү. Батболдын хамаатны дүү Б.Асралт Гаалийн Ерөнхий газрын дарга нь юм. Сү. Батболдын алба, амины ажилд зүтгэж явсан нэр бүхий нөхөд Гаалийн томоохон албан тушаалд томилогдсон. Ингээд гаальд “И- Март” ба бусад гэсэн хууль үйлчилсээр ирлээ. Өнөөх тэгш эрх, бизнесийн шударга өрсөлдөөн хаачсан бэ?
Үүнээс болж хичнээн бизнес дампуурч, хэдэн хүний хийе, бүтээе гэсэн хүсэл тэмүүлэл унтарч байгаа билээ. Гааль тойрсон авлигалыг ухвал далай шүү. Дарга нарын гэрийг нь нэгжвэл юун Даваагийн Мөнх-Эрдэнэ!
Сэтгүүлч Б.Отгон
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.