Улаанбаатарт өдөртөө 2-4 градус хүйтэн байна

2021-12-3 Uncategorized


Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногтоо цаг агаар тогтуун байна.

2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны 20 цагаас 3-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор цас, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр . Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.