Улаанбаатарт өдөртөө 2-4 градус дулаан байна

2021-11-16 Uncategorized


Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхитай байна.

2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны 20 цагаас 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.