Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Сэрвэн хашаат” гэдэг газар 2021.09.09-ний өдрийн 11:05 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 11:13 цагт ООГХ-ээс цахим шуудангаар аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.