Цацрагийн тун зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэв

2021-08-31 Uncategorized

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны төлөвлөгөөт хяналт шалгалтад Амгалан, Налайх, Багануур дүүргийн Дулааны станцууд, Дулааны 2, 3, 4-р цахилгаан станцуудыг хамруулан тус станцуудын хаягдал үнсэн сангийн үнс, нүүрс болон үнсэн сангийн орчмын хөрснөөс нийт 35 дээж авч, МХЕГ-ын Цацрагийн хяналтын лабораторид цацрагийн шинжилгээнд хамрууллаа.

Мөн үнсэн сангийн орчимд цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг хийхэд зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж НМХГ-аас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.