Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онги голын 54.8 м урт төмөр бетон гүүр ашиглалтад орлоо.
Гүүрийн бүтцийн хувьд 260 метр урт хайрган хучилттай авто зам, 130 метр урт эргийн чулуун бэхэлгээ, 80 метр урт далангийн налуугийн чулуун бэхэлгээтэй.
“Зам Замын Байгууламж” компанийн 30 гаруй ажилтан 17 машин механизм, тоног төхөөрөмжтэйгээр батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, гэрээний нөхцлийн дагуу байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж гүйцэтгэсэн байна.
Уг гүүрийн зураг төслийг “ГБЭТ” ХХК хийж, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ техник, технологийн хяналт тавьж ажиллажээ.
Гүүрийн барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж 2021 оны зургаадугаар сард бүрэн дуусгасныг албан ёсоор хүлээж авлаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.