Хөөрөг, хоолойн автомашин ашиглалтын нэгдсэн сургалт боллоо

2021-05-27 Uncategorized

Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслөөр MAZ 63-17 АНР-133 загварын хөөрөг, хоолойн автомашин нийлүүлэгдсэн. Энэхүү автомашины ашиглалтын болон засвар үйлчилгээ хийх чадварыг олгох нэгдсэн сургалт, дадлага өнөөдөр Хар усан тохойд боллоо.

Тус сургалтад Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах ангиудын автын инженер, Гал унтраах автомашны жолооч нийт 30 гаруй алба хаагч хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.