Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г танилцууллаа.
2020 оны Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Үндэсний статистикийн хорооноос 2020 оны 7-р сард танилцуулсан “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2019” буюу цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос өмнөх үеийн мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс 2020 оны есдүгээр сард авсан санал асуулга буюу цар тахал, хөл хорионы үеийн мэдээллийг ашиглан тус судалгааг хийсэн аж.
“Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2020” судалгааны үр дүнгээс харахад Орхон аймаг өмнөх оны адил тэргүүлсэн хэвээр байгаа бол хоёрт Дорноговь, гуравт Дархан-Уул, дөрөвт Өмнөговь аймаг эрэмбэлэгджээ.
Харин Баянхонгор, Говь-Алтай, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.
Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг тэргүүлсэн бол, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцээр Орхон аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ.
Түүнчлэн аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс таван оноогоор буурсан үзүүлэлт гарчээ. Аймгуудын дундаж онооноос харахад засаглалын үр ашиг, дэд бүтэц бүлгийн оноо буурсан бол эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг бүлгийн оноо өссөн аж.
Энэ жилийн үр дүнг нэгтгэн харвал Монгол Улсын 21 аймгийн долоо нь өрсөлдөх чадвараа сайжруулжээ. Үүнд Архангай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд аймаг багтжээ.
Харин үлдсэн 13 аймгийн өрсөлдөх чадварын оноо буурчээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.