ОХУ-ын бүс нутгуудад вакцинд хамрагдах хүсэлтэй бүх хүнийг нийтээр дархлаажуулах ажил өнөөдрөөс эхэлж байна. Оросууд улсын бүртгэлд оруулсан “Спутник V” эсвэл “Эпиваккорона” вакцины аль нэгийг үнэгүй хийлгэх боломжтой юм.
Бүх нийтийг вакцинд хамруулах ажлыг нэгдүгээр сарын 18-наас эхлүүлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгдүгээр сарын 13-нд үүрэг болгожээ. Тухайн үед халдвартай тэмцэх шуурхай штабын дарга, тус улсын шадар сайд Татьяна Голикова бүх нийтийг вакцинжуулж эхлэхэд бүх зүйл бэлэн гэж мэдэгдэж байв.
Түүний хэлснээр, энэ сарын эцэс гэхэд 2.1 сая тун коронавирусний вакцин бэлэн болно. Түүнчлэн хүн амын дархлааны түвшингээс үл хамааран иргэдийг үнэгүй вакцинжуулах нөөц бололцоо ОХУ-д байгааг шадар сайд тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Роспотребнадзорын тэргүүн Анна Поповагийн мэдэгдсэнээр, вакцинжуулах ажлыг намар тархалтын улирал эхлэх үед сүргийн дархлаа тогтсон байхаар зохион байгуулах ёстойг онцолсон байна. Вакцинжуулалтын эхний жилд тус улсын нийт хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулах боломжтойг тэрбээр хэлжээ.
ОХУ-ын эрх баригчид вакцинжуулалтын хөтөлбөрөө энэ сарын 10-нд эхлүүлж, эхний ээлжинд эрсдэлтэй бүлгүүдийг хамруулсан билээ. Одоогийн байдлаар тус улс Н.Ф.Гамалеян нэрэмжит хүрээлэнгийн эрдэмтдийн гарган авсан “Спутник V, “Вектор” шинжлэх ухааны төвийн бүтээсэн “Эпиваккорона” вакцинуудыг бүртгээд байгаа юм. Коронавирусний өөр нэг вакциныг ОХУ-ын ШУА-ийн М.П.Чумаковын нэрэмжит иммунобиологийн эм бэлдмэлийг судлах, боловсруулах шинжлэх ухааны төв бүтээсэн бөгөөд одоогоор уг вакцины эмнэлзүйн туршилтыг явуулж байгаа юм.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.