Ж.Дамдинсүрэн: Улаанбаатарт шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх 32 байршил бий

2021-01-12 Мэдээ, мэдээлэл

Газар чичирхийллийн мужлал:

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга Ж.Дамдинсүрэн болзошгүй гамшгийн үед бэлэн байдлаа хэр хангасан талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Улаанбаатар хотын есөн дүүрэгт 193 талбайг түр цуглах талбай болгон тэмдэгжүүлсэн. Мөн шаардлагатай тохиолдолд хоргодох байр буюу нүүлгэн шилжүүлэх 32 байршил бэлдсэн байдаг.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл ажилладаг. 17 байгууллагын төлөөлөл багтсан уг зөвлөл жил бүр төлөвлөгөөгөө гарган, Шадар сайдаар батлуулж, улирал бүр хуралдан хэрэгжилтийн талаар хэлэлцдэг. 21 аймагт ийм зөвлөл бий. Зөвлөлүүд аймгуудынхаа Онцгой комиссынхоо шийдвэртэй уялдуулж, түр цуглах талбай, нүүлгэн шилжүүлэх байраа бэлдсэн байдаг” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.