Жүдочид Монголын дэвжээн дээр барилдана
Хонконг хотноо мягмар гарагт болсон Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улс, “Токио-2020” олимпийн наадмын жил буюу 2020 онд эх орондоо тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан байна.
Тус хуралд манай улсаас Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны дарга Б.Пагва, олимпийн зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат нар оролцжээ. Энэ удаагийн урлаар шийдвэрлэсэн гол асуудал нь 2020 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотыг сонгох байв. 2017 оны АТАШТ-ийг энэ сарын 26-28-нд Хонконг-д зохион байгуулах бол 2018 онд Азийн наадам Индонезийн Жакарта хотод, 2019 оны АТАШТ-ийг Саудын Араб улсад тус тус болно.