Энэ сарын 26-наас нийт нутгаар хүйтний эрч эргэн чангарна

2020-11-24 Uncategorized

-Хугацааны эхээр нутгийн төв хэсгээр цас орж, 26-наас нийт нутгаар хүйтний эрч эргэн чангарна-

Хур тунадас: 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд болон өмнөд хэсгээр, 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд 5-10 м/с байна.

Агаарын температур: 24, 25-нд Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, бусад хугацаанд Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн, ихэнх хугацаанд говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.