Чуулганы танхимаас
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөл, “Эрдэнэт” үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай УИХ-ын тогтоолын төслийг цааш үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бол Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжив.
Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар төлөвлөсөн. Ингэснээр зардалд хэмнэлттэй гэж тооцоолж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулиар ард түмнээс санал асуух товыг 21 хоногийн өмнө товлон зарлах боломж бүрдэж байгаа билээ.
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдсанаар Эрдэнэт хот дагаж үүссэн түүхтэй. Тус хотын хүн амын 50-аас дээш хувь нь “Эрдэнэт” үйлдвэрт шууд болон хамааралтай ажил хөдөлмөр эрхлэн, амьжиргаагаа залгуулдаг. Тиймээс үйлдвэр хаагдсаны дараа хотын иргэдийн эдийн засгийн байдал хүндэрч ажилгүйдэл нэмэгдэнэ. Нэлээн хүнд байдалтай тулгарах тул Эрдэнэт хотын хүн амыг нийгэм, эдийн засгийн хүндрэлээс хамгаалах “Хөгжлийн сан” байгуулж, үйлдвэрийн орлогоос хуримтлал үүсгэх тухай тогтоолын төслийн үзэл баримтлалд тусгагджээ. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэнгүй. Ийн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан хууль “өвдөг шороодлоо”. Тэрбээр санал нэгдэхгүй байгаагаа хэлж, Үндсэн хуулийн Цэцэд хандана гэв.
С.Гэрэлсүх
7 цагийн өмнө
8 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.