Хөлбөмбөгийн дэлхийн аварга Роналдиньо коронавирусээр халдварлажээ

2020-10-26 Амрах агшин

Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2002 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга болж байсан Роналдиньо коронавирусээр халдварлажээ. Энэ тухайгаа тэрбээр “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. Миний бие хэвийн байна. Өвчний шинж тэмдэг илрээгүй” хэмээн өдгөө 40 настай тамирчин мэдэгдсэн байна.

Рональдиньо Бразилийн “Гремио”, “Фламенго”, “Атлетико Минейро”, “Флуминенсе” Францын “Пари Сен-Жермен”, Испанийн “Барселона”, Италийн “Милан”, Мексикийн “Керетаро” багуудад тоглож байсан юм. 2003-2008 онд “Барселона” багийн бүрэлдэхүүнд байхдаа тэрбээр Аваргуудын лигт түрүүлж, Испанийн хоёр удаагийн аварга, супер цомын эзэн болж байсан бол “Милан” багт байхдаа Италийн аварга болж байсан юм. Мөн тэрбээр 2005 онд “Алтан бөмбөг” шагналын эзэн болж, 2004, 2005 онд ОУХХ-ны оны шилдэг тоглогчоор шалгарч байлаа. 2002 онд Бразилийн шигшээ багт байхдаа Роналдиньо дэлхийн аварга болж байсан юм. Үндэсний шигшээ багтаа тэрбээр нийт 97 тоглолтод оролцож, 33 бөмбөг оруулж байжээ.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.