“Бурхантын хөндий”-д бууриа зассан Дархан хотын 59 жилийн ой энэ өдөр тохиож байна. Залуусын болон Найрамдлын гэх тодотголтой их хотын түүхийг эргэн санавал 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Давхар”-ын төмөр замын жижиг станцын дэргэд барилгын материалын баялаг түүхий эдийн орд газрыг түшиглэн тулгын чулууг тавьж тухайн үеийн социалист орнуудын дэмжлэгтэйгээр богино хугацаанд байгуулсан юм.
Түүхэн ойгоо угтан хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтыг иргэдэд танилцуулах, цаашид ямар ажлуудыг хийх талаар Дархантай танилцах аяллыг зохион байгуулсан бол хотын өдрөөр олон жил үр бүтээлтэй ажилласан салбар салбарын сайчууддаа шагнал гардуулах, хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах, хүндэт иргэнээр өргөмжлөх, мөн ойн баярт зориулсан урлагийн тоглолт зэргийг Залуучууд театрт зохион байгууллаа.
Тодруулбал Дархан хотын 59 жилийн ойн баярын хурлын үеэр Дархан-Уул аймгийн Засаг даргаар найман жил ажилласан, Улсын Их Хурлын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Дамдины Хаянхярвааг Дархан хотын “Хүндэт иргэн” цол, өргөмжлөлөөр шагнасан юм. Түүнчлэн Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн ахмад настан, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Давхарын Гончигсүрэн, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Халзангийн Бааст, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын ахмад настан Аварзэдийн Ичинхорлоо нарыг Хүндэт дэвтэрт нэрсийг нь бичиж алдаршууллаа.
Их хотын ойн өдрөөр сүлд дуунынхаа хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалыг бий болгосон. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын ая, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн шүлэг “Хамгийн сайхан хот” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Дархан-Уул аймгийн шилдэг тэргүүний сурагчид, тамирчид, залуу ахмад үеийн төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд, Дархан хотын үе үеийн удирдлагууд оролцсон юм. “Хамгийн сайхан хот” дууг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн сүлд дуу болгохоор шийдвэрлэсэн байдаг. Харин 2018 онд буюу Дархан хотын 57 жилийн ойн өдөрт зориулж уг дуунд хөшөө бүтээсэн билээ.
Дархан хот байгуулагдсан түүхт өдрийг онцлох үйл ажиллагаа бол Баярын хурал юм. Тус хурал Залуучууд театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор эхэлсэн. Үүний дараагаар Улс, аймаг орон нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ өөрийнхөө зүгээс хувь нэмрээ оруулсан салбар салбарын сайчуудаа шагнан урамшууллаа.
Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор:
1. Цэрэндоржийн Баярболд Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн хувиараа хөдөлмөр эрхлэгч
2. Жанцандорж Жаргалсайхан Дархан сумын 2 дугаар багийн ахмад настан
3. Чимэдцэрэнгийн Лхагвасүрэн Дархан сумын 4 дүгээр багийн ахмад настан
4. Балжиннямын Сэлэнгэ Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан их эмч
5. Одбишийн Пүрэвжав Дархан сумын 6 дугаар багийн ахмад настан нар шагнуулсан бол
Хөдөлмөрийн хүндэт медалиар дараах нэр бүхий хүмүүс шагнууллаа.
1. Дашдондоггийн Бадамсүрэн Дархан-Ус суваг ХК-ийн ахмад ажилтан
2. Пэрэнлэйн Мөнхбаяр Дархан сум 6 дугаар багийн ахмад настан
3. Лхажавын Охинбаатар Дархан-Уул аймгийн 21 дүгээр цэцэрлэгийн Багш
4. Дашдаваагийн Сарантуяа Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн багш
САЛБАРЫН ШАГНАЛ:
Боловсролын тэргүүний ажилтнаар:
1. Баасангийн Анхтуяа Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн бага ангийн багш
2. Нямаажавын Бат-Орших Жигүүр цогцолбор сургуулийн биеийн тамирын багш
3. Лонхын Сэржимаа Орхон сумын Баян-Өлзийт багийн ахмад багш
Санхүү-банкны тэргүүний ажилтан:
4. Банзрагчийн Энхзаяа Нэгдсэн эмнэлгийн тооцооны нягтлан бодогч
Найрамдлын Дархан
1. Яку овогтой Алия Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний сувилагч
2. Ядамсүрэнгийн Алтангэрэл Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолооч
3. Нэргүйгийн Баярбаатар Дархан-Уул аймгийн Архивын тасгийн дарга
4. Бүрэндорж Болдбаатар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 3 дугаар ангийн захирагч
5. Мягмар Буджав Дархан-Уул аймгийн Залуучууд театрын жүжигчин
6. Сүрэнжавын Нямхүү Орхон сумын 1 багийн ахмад настан
7. Ойдовсамбуу Долгорсүрэн Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн бага ангийн багш
8. Базарваань Саранчимэг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
9. Товуу Пүрэвсүрэн Дархан сумын 9 дүгээр багийн ахмад настан
10. Ганбат Тунгалаг Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэл, технологи хариуцсан мэргэжилтэн
11. Мягмарын Хорлоосүрэн Дархан сумын 5 дугаар багийн ахмад
12. Рэгзэнгийн Хандмаа Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш
Аймгийн Тэргүүний ажилтан
1. Ямааранз Адъяабадрах Дархан сумын 15 дугаар багийн ахмад настан
2. Баярсайхан Бямба-Эрдэнэ Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн их эмч
3. Сүхбаатар Борбаатар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах аврах 22 дугаар ангийн
аврагч гал сөнөөгч
4. Болд Болормаа Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын ерөнхий нягтлан бодогч
5. Огшоогийн Долгормаа Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш
6. Батбаярын Мөнхсайхан Орхон жимс ногоо Хаан банкны эрхлэгч
7. Пүрэвдорж Эрдэнэ-Очир Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн вируслогийн лаборант
Тэргүүний залуу медалиар:
1. Бат-Сэргэлэн Алтантулга Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн лаборант
2. Батхуягийн Баяржаргал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сувилагч
3. Эрхэмбаяр Мөнхжаргал Дархан политехникийн коллежийн тогоочийн багш
4. Болдын Мөнх-Эрдэнэ Дэлхийн зөн олон улсын байгууллгын Дархан дахь салбарын зохицуулагч
5. Лувсан Өлзийжаргал Эрүүл мэндийн газарт тархавар судлаач
6. Одгэрэлийн Цэлмэг Сумо бөхийн холбооын тамирчин 2018, 2019, 2020 оны улсын аварга
7. Батлавын Энхмаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч
Аймгийн Засаг даргын Жуух бичиг:
1. Наянтай Бэхбат Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч
2. Санжаа Дарханбаатар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын З дугаар ангийн авто өргөгч
3. Бэгзжав Долгор Дархан сумын 15 дугаар багийн ахмад настан
4. Даваажав Наранцэцэг Дархан-Уул аймгийн дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч
5. Жигжидсүрэнгийн Отгон Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
6. Жигээ Хүрэлбаатар Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ажилтан
7. Бямба Эрдэнэчимэг Дархан Эрүүл мэндийн газрын хуулийн мэргэжилтэн
8. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч Доржпалам Энхбаатар нарыг шагнан урамшууллаа.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.