23 настай довтлогчийн багтайгаа байгуулсан гэрээнд босго үнийг 30 сая еврогоор зааж өгсөн юм. Тиймээс энэ үнээр буюу харьцангуй хямдаар авах боломжийг ашиглахыг олон баг хүсч буй нь тодорхой.
Үүний дотроос “Ливерпүүл” жилийн 8 сая еврогийн цалин амлаад байгаа гэнэ.
Вернер энэ улиралд багийнхаа төлөө 33 тоглолтод гарахдаа 27 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгсөн маш өндөр үзүүлэлттэй явна.