БНХАУ-ын спортын яамнаас коронавирусний тархалтаас шалтгаалан энэ оны дөрөвдүгээр сар хүртэл БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр аливаа, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан.
Тодруулбал, “Токио 2020” олимпын наадмын Ази, Номхон далайн бүсийн эрхийн төлөөх боксын тэмцээн 2 дугаар сарын 3-14-нд Ухань хотноо болох байсныг цуцалж гуравдугаар сард Иорданы Амман хотноо явуулахаар бол эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн олимпын эрхийн төлөөх тэмцээнийг ч цуцалсан.
Улмаар чөлөөт бөхийн Ази тивийн тамирчдад олимдын эрх олгох тэмцээн БНХАУ-ын Шиань хотноо гуравдугаар сарын 27-29-нд зохион байгуулах байсан ч цуцлагдахаа болов. Мөн таеквондогийн Ази тивийн тамирчдын олимпын эрхийн төлөөх тэмцээн БНХАУ-ын Шиань хотноо дөрөвдүгээр сарын 10-11-нд зохион байгуулах хуваарьтай ч одоогоор цуцлагдах эсвэл хойшлох эсэх нь тодорхойгүй байгаа аж.
17 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.