“Фантастик” продакшны залуусын найруулан тавьж, тоглосон “37-р точка” олон ангит уран сайхны киноны хоёрдугаар хэсэг энэ сарын 30-наас эхлэн үзэгчдэд хүрэх юм байна.
Тэгэхээр тус киноны нэгдүгээр бүлэг аль хэдийнэ үзэгчдийн хүртээл болж, түмэн олноос магтаал хүртэн их хүлээлтийг үүсгээд байгаа билээ. Тэгвэл тус продакшны авьяаслаг уран бүтээлчид 10 жилийн ойн баяртаа зориулан энэхүү киног бүтээсэн байна. Найруулагч Б.Тамирын энэхүү кино хоёр бүлэгтэй, 21 ангитай аж.