М.Нандинцэцэг ДАШТ-ий медальтан боллоо

2018-11-20 Амрах агшин

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д өрсөлдөж байгаа Монгол Улсын тамирчин М.Нандинцэцэг хүрэл медалийн төлөө Хорватын З.Питесатай тоглож, 5:0-оор ялалт байгууллаа.

Энэтхэгийн Шинэ Пели хотод болж буй ДАШТ-д 77 орны боксчид өрсөлдөж байгаагаас өнөөдрөөс эхлэн хагас шигшээд өрсөлдөх боксчид тодорч эхэллээ.

Монголын тамирчдаас 54 кг-д М.Нандинцэцэг хүрэл медалийн болзол хангаж, шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглохоор шалгаран үлдлээ.

М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелина Питеса нарыг дараалан ялж, шөвгийн наймд үлдсэн юм. Өнөөдөр Хорватын Зельяна Питесаг ялснаар хүрэл медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхийн төлөө тулалдахаар боллоо. Түүний дараагийн өрсөлдөгч нь Энэтхэг, Болгорын боксчдын аль хожсон нь байх юм.

Энэ жил 30 настай М.Нандинцэцэг ДАШТ-д тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Инчён 2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр ДАШТ-ий медальтан боллоо.

 

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.