Дархан-Уул аймагт 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1 тэрбум төгрөгийн, орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 194.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсөв болон замын сангийн 4.9 тэрбум төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.5 тэрбум төгрөг, нийт 18.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 126 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
1. Боловсролын салбарт
2016-2017 оны хичээлийн жилд Дархан сумын 5 дугаар баг 25-р цэцэрлэг шинээр ашиглалтанд орж сургуулийн өмнөх боловсролд 100 хүүхэд хамрагдах боломжтой боллоо. Шарын гол сумын 2-р цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг 100.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэнээр 35.0 хүүхэд хүлээж авах чадалтай 2 анги нээх боломжтой болно.
Хонгор сумын 14-р сургуульд 10.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар стандарт ширээ сандалаар хоёр ангийн хамруулахаар төлөвлөсөн.
Дархан сумын “Од” цогцолбор сургуулийн барилгын дээвэр засварын ажлыг 100.0 сая төгрөг, 18-р сургуулийн барилгын дулааны узелийн ялтсан дулаан солилцуурыг 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилэхээр төлөвлөжээ.
Япон улсын өвсний үндэс төслийн хүрээнд Хонгор сумын 14-р сургуулийн дотуур байрны засварын ажлыг 160.0 сая төгрөгөөр, Дархан сум Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байрны дулааны шугамын шинэчлэлтийн ажлыг 180.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх юм байна.
2. Жишиг хороолол төсөл
“Жишиг хороолол-5” төслийг Дархан сумын 5-р багт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Тус багийн 20-4, 20-7-р байрны гадна сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай бүхий тохижилтын ажил болон авто машины зогсоол шинээр гаргах ажлыг 110.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Эрүүл мэндийн газрааснийтийн орон сууцны 2-60 байр хүртлэх явган зам ногоон байгууламжийн ажилд нийт 51.0 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
3. “Тохилог хороолол” төсөл
“Тохилог хороолол” төслийн хүрээнд Дархан сумын 1-р багт 340 метр авто замыг хатуу хучилттай болгох ажлыг 149.1 сая төгрөгөөр, Дархан сумын 3-р багт 2.7 км сайжруулсан шороон замыг хатуу хучилттай болгох эхний үе шатны ажил болох 900 метр авто замыг хатуу хучилттай болгоход ажилд 482.6 сая төгрөг, Дархан сумын 6,7,8 дугаар багийн дундах 3.2 км авто замыг хатуу хучилттай болгох ажлын эхний үе шатны ажил болох 1.0 км авто замын хатуу хучилттай болгоход 600.0 сая төгрөг, Дархан сумын 25 дугаар хорооллын доторх авто замыг хатуу хучилттай болгох ажлын эхний үе шатны ажил болох 500 метр авто замын ажлыг 200.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
4. “Орон нутгийн авто замыг сайжруулах хөтөлбөр”
Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голын төмөр бетон гүүр хүртэлх 1.4км авто замын шинэчлэлтийн ажлыг 787.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд тус ажлыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.
“Шинэ-Хуучин Дархан”-ыг холбосон 8.0 км авто замын эхний хэсэг болох 2.48 км, 7 метрийн өргөнтэй, 2 урсгалтай, зорчих хэсэг бүхий гэрлэн дохио, явган замын гэрэлтүүлэгтэй иж бүрэн авто замын ажлыг байнгын ашиглалтад 2016 онд орсон бөгөөд 2017 онд тус авто зам дагуух ногоон байгууламж, явган зам, тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Тус авто замыг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 сарын 17-ны өдрийн 88-р тогтоолоор“Барилагчдын нэрэмжит өргөн чөлөө” гэж нэрлэхээр шийдвэрлэсэн.
Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто зам /47.9 км/, Дархан-Шарын гол чиглэлийн авто замын 24.7 у/м төмөр бетон гүүр, Хараа голын 135 у/м төмөрбетон гүүрийн засвар, Дархан сумын 11, 12, 13 дугаар хорооллын автозамыг, зурагтын толгой давуулж холбох 8 км авто зам, Хонгор сумаас Салхит баг хүртлэх 13.1 км авто зам, 15 дугаар багийн Мангирт хороолол доторх авто зам /2.1 км/, Дархан сумын 1,2-р багийн дагуух 6-н буудлаас үерийн далан хүртлэх авто зам /3.4 км/, Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн авто зам, Дархан сумын 13 дугаар багийн авто зам нийт 54.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 9 төсөл арга хэмжээг Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр зураг төсвийг хүргүүлээд байна.
5.Гэрэлтүүлэг
Дархан сумын 2 дугаар багт сайруулсан шороон зам дагуу 480 метр газарт 12ш лэд гэрэлтүүлэг, Эрдэнэс плазагаас Альфа хотхон хүртлэх 180м газарт 6 ш лэд гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажлыг 17.9 сая төгөргөөр, Мобикомын уулзвараас онгоцны буудал хүртлэх авто зам дагуух гэрэлтүүлгийн толгойг сүүлийн үеийн лэд гэрэлтүүлгээр солих ажлыг 29.9 сая төгрөгөөр, Дархан сумын 15-р багт 4-н хэсэг газарт 120ш лэд гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажлыг 134.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн.
Мөн Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу зээл тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээс Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын алслагдсан гэр хорооллын гудамжнуудыг гэрэлтүүлэгтэй болгох, аймаг, сум орон нутгийн өнгө үзэмж сайжруулах ажлын хүрээнд 1 сая еврогийн төслийг боловсруулж холбогдох бичиг баримтыг Сангийн Яаманд хүргүүлсэн бөгөөд уг төсөл хэрэгжвэл нийт 1869ш гэрэлтүүлэг 153ш камер шинээр суурилуулах боломж бүрдэнэ.
5. “Миний гэр-Манай байр” аймгийн дэд хөтөлбөр
Дархан сумын Өргөө, 4, 9, 10, 12, 14, 16-р багийн нийтийн орон сууцны орцны 65ш хаалга, Шарын гол сумын нийтийн орон сууцны орцны 30ш кодтой, дулаалагтай, соронзон зүрхэвч бүхий төмөр хаалгыг 98.1 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Дархан сумын 11-р багийн 9 дүгээр байрны дээвэр засвар, 10 дугаар байрны иженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг 42.0 сая төгөргөөр, НОС-ны дээвэр засварын ажлыг 30.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Дархан сумын 13,14,16 дугаар багийн нутаг дэвсгэрийг бүрэн камерийн системд шилжүүлэх ажлыг 40.0 сая төгрөгөөр, Дархан сумын 18-н хэсгийн байцаагч нарт зөөврийн компьютор, энгэрийн камер, радио станц, 4 дүгээр багт цагдаагийн пост шинээр нээхэд 27.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
6. “Ном, Авьяас” хөтөлбөр
Тус хөтөлбөрийн хүрээнд 2013-2016 онд нийт 80.0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн бөгөөд 2016-2017 онд Дархан-Уул аймгийн ЗДТГазар болон Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагтай хамтран 50,50 хувийн хөрөнгө оруулалттайгаар буюу 804.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 5-р багт Хүүхэд хөгжлийн ордоны барилгын ажлыг 2017 оны 4 дүгээр сарны 20-нд бүрэн дуусгах төлөвөлгөөтэй ажиллаж байна. Хүүхэд хөгжлийн ордон бүрэн ашиглалтанд орсноор Дархан сумын хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болох юм.
7. “Спортлог Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөр
Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Бид олимпийн эзэд” төслийг хэрэгжүүлж 2016, 2017 онд хэрэгжүүлсэн бөгөөд тус ажлын хүрээнд 57.2 сая төгрөг, Авьяас хөтөлбөрийн хүрээнд 2013-2016 онд нийт 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын хийснээр Дархан сумын Энэрэл цогцолбор сургуулиас 2017 онд Австри улсад зохиогдож буй Өвлийн пара олимпын анхны олимпын аварга төрлөө.
8.“Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөр
Дархан-Уул аймагт амьсгалын замын харшлын чанартай нийт өвчлөлийн 62.5 хувь нь ургамалын гаралтай харшил байгаа бөгөөд 6,7,8-р саруудад шарилжийг хадах, тайрах, танах, хор цацах зэрэг арга хэмжээг авхаар төлөвлөсөн бөгөөд тус ажилд нийт 9.9 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Мөн НААҮГазрын үржүүлгийн талбайд өвлийн хүлэмж шинээр барих ажлыг 75.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
9.Багийн хөгжлийг дэмжих
Дархан сумын 6,7-р багт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах /багийн төв, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг/ ажлын хүрээнд Дархан сумын 6-р багт 80.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барилга барих, 7-р багт төрийн үйлчилгээ явуулах байр худалдан авахад 160.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Мөн “Нэгдсэн эмнэлгийн харьяа Сэтгэц наркологийн төвийн барилгын дээвэр засварын ажлыг 54.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
НИЙТЛЭСЭН: Х.СОЁЛ-ЭРДЭНЭ