Шри-Ланк улсын Калатура хотод зохион байгуулагдсан ‘Сурагчдын азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн’-д Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож өндөрлөлөө.
Стандарт төрлийн долоон насны ангилалд Э.Зол-Учрал хүрэл медаль, А.Ану-Үжин тусгай 4-р байр, багийн дүнгээр алтан медаль, цом, Рапид төрөлд А.Ану-Үжин алтан медаль, цом, Э.Зол-Учрал мөнгөн медаль, багийн дүнгээр алтан медаль, цом, Блиц төрөлд А.Ану-Үжин мөнгөн медаль, Э.Зол-Учрал хүрэл медаль, багийн дүнгээр алтан медаль, цом авчээ.
Стандарт төрлийн есөн насны ангилалд Э.Эмүжин мөнгөн медаль, Б.Хулан хүрэл медаль, багаараа алтан медаль, цом, Рапид төрөлд багаараа хүрэл медаль, Блиц төрөлд багаараа хүрэл медаль тус тус хүртлээ. Монгол улсын баг тамирчдаас Э.Зол-Учрал, Э.Эмүжин, Б.Хулан нар Олон улсын шатрын холбооны дэд мастерын болзол хангалаа.
Эх сурвалж: Монголын Шатрын Холбоо
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.