Зөвлөгөө
Нүдэн доор үүссэн уутанцар нь хүнийг ядарч, стресстэй байгаагийн шинж тэмдэг бөгөөд царайг илүү овор нэмж харагдуулдаг. Үүнийг нуухын тулд нүүр будалт хийхдээ өө дарагч түрхэх шаардлагатай болдог ч үнэндээ тийм ч үр дүнтэй арга биш юм. Харин та бүхэнд гэрийн нөхцөлд нүдний уутанцарыг арилгах хэд хэдэн байгалийн гаралтай аргуудын танилцууья. Энэхүү аргуудын дагуу нүдний уутанцраа арилгаснаар илүү залуу, бас сэргэлэн харагдаж чадна.
ТөмсНүдний эргэн тойрны арьс арчилгаанд хамгийн үр дүнтэй байгалийн гаралтай бүтээгдэхүүний нэг төмс юм. Төмсний маск тавьснаар нүүрний арьс сэргэж, нүдэн доор үүссэн уутанцар татагддаг.
Хэрэглэх арга: Түүхий төмсийг нимгэн зүсээд, хөргөгчинд цаг орчим байлгана. Дараа нь 15 минут орчим нүдэн дээр тавина.
Өргөст хэмх
Өргөст хэмх бол нүдний эргэн тойрны арьсанд сайн нөлөөтэй хамгийн хялбар аргуудын нэг юм.
Хэрэглэх арга: Төмсний нэгэн адил нимгэн зүсээд хөргөгчинд байлгана. Үүний дараа 25 минут нүдэн дээрээ тавина.
Хүйтэн ус
Аяга мөстэй ус 4ш халбага байхад л болно.
Хэрэглэх арга: Хоёр ширхэг халбага мөстэй усанд дүрэн хөргөнө. Хүйтэн болсон халбагаа нүднийхээ доор тавина. Халбагаа бүлээсээд ирэхээр нь нөгөө хоёр ширхэг халбагаа сольж тавина. Үүнийгээ 20 орчим минут үргэлжлүүлнэ. Энэ аргыг хэрэглэснээр нүдний хавдар хурдан бууж, нүд орчмын цусны эргэлт сайжирна.
Ногоон цай
Дүрж хэрэглэдэг ногоон цай хэрэглэсний дараа тасалгааны температуртай болтол хэсэг хөргөнө. Үүнийгээ нүдэндээ 15 минут тавина. Ногоон цай нь эмчилгээний шинж чанартай тул нүдний уутанцарыг хурдан арилгах болно.
Е витамин
Хүйтэн усанд хэдэн дусал Е витамин хийж сайтар хутгана. Хоёр ширхэг нүүрний хөвөн авч түүндээ Е витаминтэй усаа шингээн нүдэндээ 20 минут тавина. Хэсэг хугацаанд хэрэглэсний дараа та гайхалтай үр дүнг мэдрэх болно. Учир нь Е витамин нь зөвхөн нүдний уутанцарыг арилгаад зогсохгүй, нүд орчмын арьсанд тэжээл өгдөг тул арьс гэрэлтсэн тунгалаг болдог байна.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.