Б.АМАРСАЙХАН НАЙМАН ОРНЫ УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТРАН КИНО БҮТЭЭЖ БАЙНА

2018-06-25 Соёл урлаг


Олон улсын уран бүтээлчдийн хамтарсан “The Mongolian Connection” уран сайхны кино ирэх 10 дугаар сарын 05-нд Монгол, Казахстанд зэрэг нээлтээ хийнэ.

АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг улсын уран бүтээлчид оролцсон тус киноны гол дүрд “IFI” продакшны ерөнхий продюсер, жүжигчин Б.Амарсайхан тогложээ. Мөн киноны гол дүрд монголын талаас жүжигчин Т.Бархүү, “Хадаг”, “Хөөрхөн шулам” зэрэг киноны гол дүр, Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн төгсөгч, “Амьдралоги” уран сайхны киноны гол дүр Б.Янжиндулам нар дүр бүтээх юм.

Кино зураг авалт дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд Монголд 80 хувь, АНУ-д 15 хувийн зургийг аваад байгаа аж. “Nomadia Pictures”, “Orange Entertainment” продашкн хамтран продюссерлэсэн тус киноны тулааны урлагийн найруулагчаар Loyd Bateman ажиллажээ.

АНУ болон Монголын цагдаа нар хамтран гэмт хэрэг илрүүлж буй талаар өгүүлэх тулаант, адал явдалт киног олон улсын А зэрэглэлийн фестиваль болон АНУ, Ази, Европын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.