“Халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрсдэлийн харилцаа” сургалт боллоо

2017-12-11 Мэдээ мэдээлэл

ДЭМБ, АШУИС-иас хамтран “Халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрсдэлийн харилцаа” сэдэвт сургалтыг 2017 оны арванхоёрдугаар сарын 08-09-ний өдрүүдэд Red Rock Resort амралтын газарт зохион байгууллаа.

Сургалтанд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Зоонозын өвчин судлалын Үндэсний төв, нийслэлийн болон зарим аймгийн Эрүүл мэндийн газрын эрсдэлийн харилцаа холбоо хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтаар “Харилцааны онцгой цогц үр дүн”-ийн талаар мэдээлэл авч, 2016 онд Монгол Улсыг хамарсан улаан бурханы дэгдэлтийг үеийн эрсдлийн харилцааг үнэлсэн судалгааны үр дүнг сонсч, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх арга замын талаар ярилцаж, журмыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд саналаа өгцгөөлөө.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.