ОХУ-ыг өвлийн олимпод оролцуулахгүй гэв

2017-12-6 Спорт

Ирэх хоёрдугаар сарын 9-нд эхлэх Пёнчаны өвлийн Олимпийн наадамд ОХУ-ыг оролцуулахгүй гэдгийг Олон Улсын Олимпийн Хорооноос өчигдөр зарласан байна.

Учир нь 2014 оны Сочигийн өвлийн Олимпийн үеэр тус улсын тамирчид төрийн дэмжлэгтэй сэргээш хэрэглэсэн гэх хэргийг 17 сарын турш шалгасны үр дүнд ийм шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ  ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглээгүйгээ хувиараа баталж чадвал ямар нэг улсын харьяалалгүйгээр оролцож болох гэнэ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.