Өнөөдөр өглөө NHK мэдээллийн агентлагаас Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафужи зодог тайлахаар шийдсэн талаар мэдээллээ.
Энд нэг зүйлийг онцлоход, тэрбээр өөрийн хүсэлтээр зодог тайлахаа мэдэгдсэн байна. Түүний зодог тайлах болсон шалтгаан нь өнгөрсөн сард цэнгээний газарт өөрөөсөө доогуур зиндааны бөхийг шар айрагны шилээр зодож, танхайрсантай нь холбоотой юм.
Иймээс өнөөдөр Харумафужигийн багш, ояката Исэгахама түүний энэхүү хүсэлтийг Сүмо бөхийн холбоонд хүргэж өгөх ажээ. Уг нь одоогийн байдлаар тус холбооноос Харумафужигийн танхайрсан хэргийг шалгаж байгаа бөгөөд ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа. Тэрбээр холбооноос шийдвэр гаргахаас өмнө өөрийн хүсэлтээр ийнхүү зориг гаргасан нь нутаг нэгтнүүдийнхээ сэтгэлийг гонсойлгоод байна.
24 минутын өмнө
37 минутын өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.