80 мянган ам.долларын шагналын сантай чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээнд манай улсаас хоёр бөх оролцохоор ОХУ-ыг зорьжээ. Тэмцээн ОХУ-ын Владикавказ хотноо энэ сарын 18-19-нд болох юм. Тодруулбал, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат 86 кг-д, Улсын хошой аварга, ОУХМ Б.Нэмэхбаяр 61 кг-д хүч, ур чадвараа сорихоор Хойд Осетийн нийслэлийг зорьсон байна. Тэд “Хасу-Мегастарс” клубын тамирчид аж. Зохион байгуулагчдын зүгээс жин тус бүрийн аварга 5000, мөнгө 2000, хүрэл медальтан 1000 ам.долларын шагнал хүртэхийг зарлажээ.
Уг тэмцээнд ОХУ, Гүрж, Украин, Казахстан, Беларусь, Армен, Монгол, Словак, Герман, Турк, Болгар гэсэн 11 орны бөхчүүд оролцоно.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.