Олон улсын таеквондогийн Монголын холбооны шигшээ багийн тамирчид энэ сарын 15-21-нд БНАСАУ-д болсон Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медал хүртжээ.
Дэлхийн таеквондогийн тамирчдын ур чадварыг шалгаж эрэмбэлдэг ДАШТ-д энэ 69 орны тамирчид оролцож ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон байна. Манай улсаас 13 тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг олон улсын шүүгчтэй оролцож багийн хатуугийн төрлөөр Б.Мөнх-Оргил ахлагчтай эрэгтэй баг алтан медаль, хосен-сүлийн төрөлд ОУХМ Б.Отгонбаяр ахлагчтай баг мөнгө, хувийн хатуугийн төрлөөр Ж.Баттулга хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 69 орноос долдугаар байр эзэлсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.