Зүүн Азийн жүдо бөхийн АШТ-д 100 гаруй тамирчид хүчээ үзэж байна

2017-09-8 Амрах агшин

Зураг Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний  нээлт  “Буянт Ухаа” спорт цогцолборт өнөөдөр боллоо. Хоёр өдөр үргэлжлэх энэ тэмцээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, БНСУ, БНАСАУ, Вьетнам улс зэрэг нийт 7 орны 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, 30 орчим албаны хүмүүс оролцож байна. Монгол Улс зохион байгуулагч орны хувьд эрэгтэй, эмэгтэй 2 баг бэлтгэн оролцуулахаар бэлтгэл, сургуулилтаа хангаад байгаа юм.

Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа уг тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтан, Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд оролцож байна. Мөн Дэлхийн цэргийн спортын холбооны ерөнхийлөгч Абдулхакеем Алшино өөрийн биеэр оролцож байгаа гэдгээрээ тэмцээний нэр хүнд, ач холбогдолыг өндөрт өргөж байгаа юм. 

Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/ нь Дэлхийн II дайны дараа үүсэн байгуулагдсан, 136 орныг эгнээндээ нэгтгэжээ.Улс орнуудын Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын нөхөрлөл, харилцан итгэлцлэлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан улс орны найрамдлыг зузаатгах, энхтайвныг тогтоох зорилготой “Friendship through Sport” уриан дор үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага билээ. 

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.