АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2025-02-4 slider

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албаны дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зорилго нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах бөгөөд нэгдлийн хэмжээнд харьяалагдах 30 гаруй хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага, менежментээр хангах чиглэлээр ажиллаж байна.

ДОТООД АУДИТОР – 8

Ажлын байрны зорилго:

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд дотоод аудитыг Монгол Улсад мөрдөж буй холбогдох хууль тогтоомж, Олон улсын мэргэжлийн практикийн хүрээ, батлагдсан төлөвлөгөө, аудитын удирдамжийн дагуу гүйцэтгэж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөмж боловсруулж тайлагнахад оршино.

Ажлын байрны үндсэн зорилт:

“Эрдэнэс Монгол” ХХК, түүний нэгдлийн  хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх;

Дотоод аудитын газрын чиг үүрэгтэй холбоотой асуудлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шаардлагатай мэдээллээр хангах;

Байгууллага, нэгжийн дотоод үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

Ажлын байрны тодорхойлолт, нэгжийн удирдлага болон ТУЗ, Аудитын хорооноос үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.

НЭГ. УУЛ УУРХАЙН АХЛАХ ДОТООД АУДИТОР – 1

1. Нэгдлийн хэмжээнд уул уурхайн хайгуул, олборлолт, ашиглалт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаанд аудит хийх багийг зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгч, удирдан чиглүүлэх;

2. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, эдийн засгийн зорилтот түвшин нь уул уурхайн үйлдвэрлэл, ашиглалттай уялдсан эсэхэд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан танилцуулах;

3. Хайгуул, уулын ажил, эрдэс баялагийн үйлдвэрлэлийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан тайлагнах;

4. Уурхайн үндсэн процессуудыг оновчлох, өртөг зардал бууруулах чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үнэлэн, дүгнэлт, зөвлөмж гаргах;

5. Эрсдэлийн удирдлагын бодлого болон хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгжилтийг хангуулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;

6. Ажлын байрны тодорхойлолт, нэгжийн удирдлага болон ТУЗ, Аудитын хорооноос үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

1. Уул уурхайн олборлолт, уул уурхайн ашиглалт, металлурги, металлын технологи, геологи, маркшейдер инженер, автоматжуулалтын инженер, байгаль орчин, экологи, аль нэг чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Нэр дэвшигч нь уул уурхайн салбарт менежментийн тогтолцоо, аудит, дотоод хяналт, чанарын хяналт, процессийн чиглэлээр ажиллаж байсан, хосолсон мэргэжилтэй, байгаль орчны болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO стандартуудыг нэвтрүүлж байсан, үнэлгээ мониторингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно;

3. Уул уурхайн эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага, аудит, уул уурхайн ашиглалт болон тухайн чиглэлээр 7 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, мэдээлэл боловсруулах, дүн шинжигээ хийх, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, зохион байгуулах зэрэг ур чадварыг эзэмшсэн байх.

ХОЁР. УУЛ УУРХАЙН ДОТООД АУДИТОР –3

1. Байгууллагын болон үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, эдийн засгийн зорилтот түвшин нь уул уурхайн үйлдвэрлэл, ашиглалттай уялдсан эсэхэд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;

2. Хайгуул, уулын ажил, эрдэс баялагийн үйлдвэрлэлийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;

3. Уурхайн үндсэн процессуудыг оновчлох, өртөг зардал бууруулах чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үнэлэх;

4. Уурхайн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдал, цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл, засвар үйлчилгээ, техник ашиглалтын стандарт норм, түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх;

5. Эрсдэлийн удирдлагын бодлого болон хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгжилтийг хангуулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;

6. Ажлын байрны тодорхойлолт, нэгжийн удирдлага болон ТУЗ, Аудитын хорооноос үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

 1. Уул уурхайн олборлолт, уул уурхайн ашиглалт, металлурги, металлын технологи, геологи, маркшейдер инженер, автоматжуулалтын инженер, байгаль орчин, экологи, аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх, дээрх чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно;

2. Нэр дэвшигч нь уул уурхайн салбарт менежментийн тогтолцоо, аудит, дотоод хяналт, чанарын хяналт, процессийн чиглэлээр ажиллаж байсан, хосолсон мэргэжилтэй, байгаль орчны болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO стандартуудыг нэвтрүүлж байсан, үнэлгээ мониторингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно;

3. Уул уурхайн эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага, аудит, уул уурхайн ашиглалт болон тухайн чиглэлээр 7 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, мэдээлэл боловсруулах, дүн шинжигээ хийх, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, зохион байгуулах зэрэг ур чадварыг эзэмшсэн байх.

ГУРАВ. МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ДОТООД АУДИТОР – 1

1. Өгөгдлийн шинжилгээ, мэдээллийн технологи дээр үндэслэн компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, мэдээллийн аюулгүй байдлыг үнэлэн аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;

2. Мэдээллийн технологитой холбоотой хууль, эрх зүйн баримт бичиг, дүрэм журмын хэрэгжилтийг үнэлэх, аудитын мэдээллийг бэлтгэх, өгөгдлийн сан үүсгэх;

3. Дотоод аудитын албаны программ хангамжийн аюулгүй байдлыг хангах, тасралтгүй ажиллагааг хангах, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;

4. Хувьцаа эзэмшигч, ТУЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шалгах, компанийн дүрэм, холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичигт хянан нийцүүлэлтийн аудит хийх;

5. Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

6. Ажлын байрны тодорхойлолт, нэгжийн удирдлага болон ТУЗ, Аудитын хорооноос үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

1. Мэдээллийн технологи, мэдээллийн систем, кибер аюулгүй байдал, өгөгдлийн сангийн загварчлал, удирдлага, аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх, дээрх чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно;

2. Нэр дэвшигч нь аудит, процесс, өгөгдлийн сан боловсруулах, код бичих чиглэлээр ажиллаж байсан, дотоод аудитор /CIA/ эрхтэй, хосолсон мэргэжилтэй, үнэлгээ мониторингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно;

3. Мэдээллийн технологи, өгөгдлийн сан, эрсдэлийн удирдлага, аудит, уул уурхайн ашиглалт болон тухайн чиглэлээр 7 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, мэдээлэл боловсруулах, дүн шинжигээ хийх, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, зохион байгуулах зэрэг ур чадварыг эзэмшсэн байх.

ДӨРӨВ. БҮТЭЭМЖИЙН ДОТООД АУДИТОР – 2

1. Нэгдлийн хэмжээнд бизнес төлөвлөгөө, эдийн засгийн зорилтот түвшин, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэлийн байдалд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;

2. Нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн хоорондын уялдаа холбоо, үйл ажиллагааны чиглэлийн оновчлол, бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын аливаа шийдвэрийн үр дүнг үнэлэх замаар эрсдэлийн үнэлгээ хийх;

3. Хувьцаа эзэмшигч, ТУЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шалгах, компанийн дүрэм, холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичигт хянан нийцүүлэлтийн аудит хийх;

4. Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

5. Ажлын байрны тодорхойлолт, нэгжийн удирдлага болон ТУЗ, Аудитын хорооноос үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

1. Санхүү, нягтлан бодох бүртгэл, эрх зүй, мэдээллийн технологи, уул уурхай, бизнесийн удирдлага, аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, дээрх чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно;

2. Нэр дэвшигч нь аудит, процесс, үйлдвэрийн санхүү, бүтээмжийн чиглэлээр ажиллаж байсан, дотоод аудитор /CIA/ эрхтэй, хосолсон мэргэжилтэй, чанарын менежментийн тогтолцоо ISO стандартуудыг нэвтрүүлж байсан, үнэлгээ мониторингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно;

3. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, аудит, мэдээллийн технологи, компанийн засаглал, уул уурхайн ашиглалт, болон тухайн чиглэлээр 7 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, мэдээлэл боловсруулах, дүн шинжигээ хийх, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, зохион байгуулах зэрэг ур чадварыг эзэмшсэн байх.

ТАВ. ЗАСАГЛАЛЫН ДОТООД АУДИТОР –1

1. Нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн бизнес төлөвлөгөө, зорилтот түвшин, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэлийн байдлыг үнэлэх;

2. Менежментийн нэгдсэн тогтолцооны ISO стандар нэвтрүүлсэн байдлыг хянан баталгаажуулах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх зөвлөмж боловсруулах;

3. Нэгдлийн компаниудын засаглалын тогтолцоо, эрсдэлийн удирдлагын тогтолцоо болон дотоод хяналтын тогтолцооны үр нөлөөтэй байдлыг үнэлэх, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;

4. Хувьцаа эзэмшигч, ТУЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шалгах, компанийн дүрэм, холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичигт хянан нийцүүлэлтийн аудит хийх;

5. Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

6. Ажлын байрны тодорхойлолт, нэгжийн удирдлага болон ТУЗ, Аудитын хорооноос үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

1. Эрх зүй, санхүү, бизнесийн удирдлага, төрийн удирдлага, олон улсын харилцаа, аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, дээрх чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно;

2. Нэр дэвшигч нь менежментийн тогтолцоо, аудит, процесс, санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан, дотоод аудитор /CIA/ эрхтэй, хосолсон мэргэжилтэй, нэгдсэн менежментийн тогтолцоо ISO стандартуудыг нэвтрүүлж байсан, үнэлгээ мониторингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно;

3. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, аудит, мэдээллийн технологи, компанийн засаглал, уул уурхайн ашиглалт, болон тухайн чиглэлээр 7 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, мэдээлэл боловсруулах, дүн шинжигээ хийх, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, зохион байгуулах зэрэг ур чадварыг эзэмшсэн байх.

ДЭЭРХ АЖЛЫН БАЙРУУДАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;

2. Компани эсхүл түүний хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);

3. Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагч, гэрээт гүйцэтгэгч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;

4. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;

5. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;

6. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

7. Өөр ижил, мэргэжлийн чиглэлийн ажил давхар эрхлэхгүй байх;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

3. Өмнө ажиллаж байсан 2 болон түүнээс дээш байгууллагын тодорхойлолт;

4. Нийгмийн даатгалын лавлагаа;

5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15:00 цаг хүртэл cv@erdenesmongol.mn цахим хаягаар материалыг хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэний материалыг цахимаар хүлээн авна.

2. Нэг мэйл хаягаас зөвхөн нэг оролцогчийн материалыг хүлээн авна.

3. Mатериал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасах үндэслэл болно.

6. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.