Сэрэмжлүүлэг: Гол нуурын мөс цөмөрч, хоёр автомашин суужээ

Өчигдөр Мэдээ, мэдээлэл


Орхон, Ховд аймагт гол, нуурын мөс цөмөрч, таван зорчигчтой хоёр автомашин суужээ.

Тодруулбал, Орхон аймгийн Жаргалант сумын “Даршид”-ын голын мөс цөмөрч хоёр зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг өчигдөр 22:32 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /36 настай, эрэгтэй/-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргасан байна.

Мөн Ховд аймгийн Манхан суманд “Хар Ус” нуурын мөс цөмөрч гурван зорчигчтой бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг өчигдөр 11:40 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин “Хар Ус” нуурын эргээс 500 метрийн зайд мөс цөмөрч суусан байсныг татан гаргажээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.