ЭМЯ: ХӨСҮТ-ийн судалгаагаар, гадаад орчилд одоогийн байдлаар томуу хараахан илрээгүй байна

2024-11-18 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар /2024.11.18/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд 1123 ор дэлгэн ажиллаж байгааг албаныхан мэдээллээ. Амралтын өдрүүдэд нийт 2107 хүүхэд үзүүлсэн нь өнгөрсөн долоо хоногоос 230 тохиолдлоор буурсан байна. Яаралтай тусламж дээр нэмэлтээр зургаан эмчийг ажиллуулж, иргэдийн оочер дугаарыг багасгаж байна гэв.

Томуу, томуу төст өвчлөлт жил бүрийн аравдугаар сараас идэвхиждэг. ХӨСҮТ-ийн судалгаагаар, гадаад орчилд одоогийн байдлаар томуу хараахан илрээгүй байна. Харин томуу төст өвчлөл бүртгэгдэж байгаа аж. Зарим өрхийн эмнэлэг дээр үнэ төлбөргүй ханиадны багцыг тарааж байгаа. Эрүүл мэндийн даатгалын өдрийн эмчилгээний багцад орсон байдаг учраас үнэгүй иргэдэд тарааж байна. Зарим өрхийн эмнэлгүүдэд энэ багцыг хараахан тарааж эхлээгүй байгаа гэв.

ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг:

-Гэрийн нөхцөлд эцэг эхчүүд хүүхдийнхээ халууныг үзэж байх шаардлагатай. Өвдсөн хүүхэд хоолондоо мууддаг бөгөөд бага багаар өөрт нь тохирсон хоолыг тогтмол өгнө. Цээж нь шуугилаа гээд гэртээ дур мэдэн утлага эмчилгээ хийж байна. Эмчийн заалтаар энэ эмчилгээг хийх шаардлагатай. Ойр хавьд нь хурц үнэр гаргаж болохгүй. Жишээлбэл, тамхи, угаалгын нунтаг гэх мэт хурц үнэр гаргахгүй. Гэрийн нөхцөлд агааржуулалт хийж, аль болох өдрийн цагаар утаа бага үед агааржуулах хэрэгтэй. Чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийхийг зөвлөе.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.