Б.Мөнх-Эрдэнэ, Т.Дэмчигдорж нар хүрэл медаль хүртжээ

2024-10-1 Амрах агшин

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо.

Тэмцээний 57 кг-д оролцсон “Төгс дэвжээ”-ний тамирчин ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, 92кг-д “Алдар спорт хороо”-ны тамирчин Т.Дэмчигдорж хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Тамирчид өнөөдрөөс  үргэлжлүүлээд ОХУ-ын Саха улсын Якутск хотод 7 хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэлд хамрагдана.

Үүний дараа ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөжээ гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.