Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийхэд бэлэн боллоо

2024-04-19 Мэдээ мэдээлэл

Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийхэд бэлэн боллоо
60 дахь удаагийн Венецийн биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр, урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболд сонгогдсон.

Монголын павильоны комиссараар Соёлын Сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн уригдан хамтран ажиллаж байна.

Монголын павильон нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд буддын шашны догшин сахиус Ситипати буюу Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авч тэр дундаа гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийг илэрхийлнэ хэмээжээ.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.