“Эргэж ирэхгүй намар” “Хархорум” олон улсын кино наадмын шилдгээр шалгарлаа

2023-12-13 Соёл урлаг

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Энэхүү кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулсан юм.  Уг кино наадмын “Шилдэг уран сайхны кино”-гоор найруулагч Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” /Harvest Moon/ уран сайхны кино шалгарсан юм. Тус уран сайхны кино нь олон улсын 17 кино наадамд сонгогдон шалгарч, нэр дэвшиж байсан билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.