Опозит хамтлагийн хамгийн анхны бие даасан тоглолт ирэх сарын 2-нд болно

2023-08-31 Мэдээ мэдээлэл

 

“Опозит” хамтлаг  “Хамгийн сайхан нь” нэртэй анхны бие даасан тоглолтоо ирэх есдүгээр сарын 2-ны өдөр  төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна. Тоглолтын талаар “Опозит” хамтлагийн гишүүн А.Гантулга, Тоглолтын бэлтгэл ажил дуусаж байгаа бөгөөд дуу, дүрсний өндөр чанартай тоглолт болно гэдгийг фэнүүддээ амлаж байна. Тоглолтын үеэр бид хоёр 30 дуу дуулах бөгөөд шинэ уран бүтээлээ толилуулна. 2016 оноос хойш хамтдаа тайзан дээр гараагүй.  Хамтлаг байгуулагдсанаас хойш том тайзан дээр гарч байгаагүй. Бидний анхны том тайз байх. Мөн энэ тоглолт сүүлийнх ч байж магадгүй” гэв.

Мөн энэ үеэр XMF-ын тайзан дээр Punk and Rap, Nene зэрэг 10 гаруй зочин артист уригдан ирж уран бүтээлээ хүргэх аж.

“Хамгийн сайхан нь” тоглолтын тасалбар “GS25” сүлжээ дэлгүүрийн бүх салбар, Shoppy.mn сайтаар дамжуулан худалдаалагдаж байна.

Тасалбарын үнэ:

  • Үндсэн үнэ – 49,000 төгрөг
  • Early bird – 39,000 төгрөг
  • VIP 1 хүний – 390,000 төгрөг

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.