Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хороололд нэгэн иргэн тагтнаасаа буудаж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэрэг өнөөдөр /2023.08.03/ гарсан. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодрууллаа.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр “Тагтнаасаа хий буудсан талаар дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж, тухайн иргэнийг сая саатуулсан. Одоогоор тухайн хүнийг эрүүл эсвэл согтуу байсан талаар мэдээлэлгүй байна.
Тухайн этгээдэд Зөрчлийн хэрэг үүсгэж, мэдүүлэг авна. Одоо шалгалтын ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар тухайн иргэн согтуу байсан бөгөөд тагтнаасаа 4-5 удаа хий буудсан гэсэн юм.
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87781
31867
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.