Х.Баттулга “…Генсект өрсөлдөнө” гэснээс болж АН-ын ҮБХ-ны хурал хойшилжээ

2023-07-6 Uncategorized

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаараа сонгосноос хойш хаваржин эвлээд, эсвэл эвдрээд байгаа юм шиг ойлгомжгүй явсан. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш сүрхий эвлэж эхэлсэн. Ойр ойрхон уулзаж, нэгдэх арга хэмжээнүүдийг авах болсон. Сүүлд “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулсан. Яг одоо АН-ын бүх фракцыг уриад “Grand meeting” уулзалтыг хийж байна. Залгуулаад ҮБХ-гоо хуралдуулж, АН-ын генсекийг албан ёсоор “зална” гэж байв. Тодруулбал, ҮБХ-ны хурал энэ сарын 8-нд болохоор товлогдоод байлаа. Гэвч уг хурлыг хойшлуулах шийдвэрийг тус намын удирдлагууд өчигдөр оройхон гаргажээ. Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга “…Генсект өрсөлдөнө” гэж мэдэгджээ. Цаашлаад АН-ын дарга болох амбицтай байгаагаа ч нуугаагүй байна. Энэ нь АН-ын удирдлагын түвшинд яригдсан тохироог нураасан явдал болжээ. Тиймээс хурлыг хойшлуулахаар шийджээ. Ингэхдээ дараагийн товыг тогтоогүй байна.

Б.Дамдин-Очир

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.