Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт зохион байгуулна. Зарлан мэдээллийн дохио дуугарах үед иргэд барилга байгууламжаас гарч түр цугларах цэгт очих юм.
Зарлан мэдээллийн дохио дугарах үед иргэдийн хийх гурван алхам:
-Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,
-Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,
-Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.