Циркчдэд 34 сая төгрөгийн урамшуулал олгохоор болжээ

2023-05-18 Мэдээ мэдээлэл


Засгийн газрын журмын дагуу Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохиогдсон “Монте Карло 45” дэлхийн циркчдийн их наадамд амжилттай оролцсон циркчдийг 34 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Тодруулбал, “Монте Карло 45” дэлхийн циркчдийн их наадамд гуравдугаар байр эзэлсэн циркийн жүжигчин Тулгын Учрал, Ариунбуянгийн Амартүвшин, Ганбатын Анхбат, Нэмэхбаатарын Баянбилэг, Баттөрийн Дөлгөөн, Нэргүйн Эрдэнэ, Баатархүүгийн Мөнхсайхан, Өлзийгийн Сэлэнгэ нарт нийт 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн болох Монте Карлогийн олон улсын циркчдийн тэмцээнд Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид нийт найман хүний бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны нэгдүгээр сарын 24-29-нд оролцож “Хүрэл цом” хүртсэн билээ.

 

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.