Түр хорооны хийх ёстой хамгийн том ажил нь Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол байв. Түр хороо 2023 оны гуравдугаар сарын 20-нд хуралдаж, нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 10-нд хийхээр товлосон. Гэтэл товлосон хугацаанаасаа долоо хоногийн өмнө дахин хуралдаад, нээлттэй сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг.
Ингээд нийгэмд эргэлзээ үүсэж эхэлсэн. Тодруулбал, “…Г.Ганболдын ахалсан энэ Түр хороо нээлттэй сонсголыг хийхгүй юм байна” гэсэн итгэл үнэмшил сууж эхэлсэн. Г.Ганболдын хэвлэлээр өгсөн мэдээллүүд ч үүнийг нотлоод эхэлсэн. Ингэсээр Түр хорооны хоёр дахь хугацаа гурван долоо хоногийн дараа дуусах гэж байна. Гэвч олон нийт “…УИХ нээлттэй сонсголыг хэзээ хийх вэ” гэсэн хүлээлттэй хэвээр байна.
Гэхдээ УИХ дээр энэ асуудал яригдаж буй аж. Нүүрсний Түр хороог шинэчлэн байгуулах бололтой. Ингэхдээ бүрэлдэхүүнд нь өмнөх шиг нүүрсний асуудалд нэр холбогдсон гишүүдийг оруулахгүй гэнэ. Хамгийн гол нь Түр хороог УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж магадгүй юм байна. Хэдийгээр энэ нь албан биш ч УИХ-ын гишүүдийн дунд нэлээд “тархац”-тай яригдаж байгаа юм. Тиймээс удахгүй хугацаа нь дуусахаар Түр хороог шинэчлэн байгуулж, тэр нь нүүрсний нээлттэй сонсголыг хийх нөхцөл бүрдэх бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.