“Тамгагүй төр” жүжиг дахин тайзнаа энэ сарын 23-28-ны өдрүүдэд тоглоно

2023-05-15 Соёл урлаг


Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжиг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Лондонгийн “West End”-ийн тайзнаа “Монгол хаан”/Mongol khan/ нэрээр тоглогдох гэж буй. Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд “West End” театрын тайзнаа толилуулна.

Тэгвэл тус жүжгийг монгол үзэгчиддээ зориулан тавдугаар сарын 23-28-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа толилуулахаар болжээ.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 40-140 мянган төгрөгийн үнэтэй байна. 140 минут үргэлжлэх уг жүжгийг 16 наснаас дээш насны үзэгчид үзэх боломжтой. Мөн оюутан залуучууд болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан тавдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 15.00 цагаас нэмэлт үзвэр зарласан бөгөөд хөнгөлөлттэй үнээр үзүүлэх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.