Өмнөд Солонгост байх визний хугацаа нь дуусч, хууль бусаар амьдарч байсан монгол иргэнийг бага насны хүүхэдтэй саатуулж, хагалгаанд оруулах заалттай байсан ч Монгол руу буцаасан гэх мэдээлэл цахим хуудаст хоёр хоногийн өмнө гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
ГХЯ-наас өгсөн мэдээллээр “Тухайн иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаад Цагаачлалын албанд баригдаж, саатуулагдсан. Хоёр настай хүүхдийг нь харж хандах хүнгүй гээд аавтай нь хамт байлгасан бөгөөд хүүхдийг асран хамгаалах хүнийг олох гэж нэлээн хайж судалсан. Хүүгийн ээж нь Өмнөд солонгост байдаг боловч хүүхдээ авах боломжгүй гэж татгалзсан учир БНСУ-ын Цагаачлалын албанаас хүүхдийг аавтай нь хамт буцаах шийдвэр гаргасан байна.
Солонгос дах Монголын Консулын алба, Цагаачлалын албанаас хүүхдийг эмнэлэгт үзүүлж байсан. Зайлшгүй шаардлагатай тусламж үзүүлээгүй гэдэг худал. Хүүхдийн эрүүл мэнд хэвийн байгаа гэсэн. Ямар нэг хүнд өвчтэй, хагалгааны заалттай гэсэн мэдээлэл одоогоор өгөөгүй байна” гэлээ.
Харин тухайн хүүхдийн аав хэлэхдээ хүүхэд нь эмнэлгийн байнгын хяналтад байх ёстой. Ирэх сарын 1-нд мөн БНСУ-д эмнэлэгт үзүүлэх байсан. Учир шалтгаанаа хэлсэн ч албадан буцаасан гэсэн тайлбарыг өгсөн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.