СҮХБААТАР ЖАНЖНЫ АЧ ОХИН С.НАРАН: ҮР УДАМ ӨНӨР ОЛУУЛАА БОЛСОН. БУРУУ ЗӨРҮҮ ХҮН ГАРААГҮЙ

2022-11-23 Uncategorized


1960 оны шинэ жилийг өнөр угтав. Урд эгнээнд: Зүүн гар талаас С.Наран хүү Сүх-Эрдэнэ, С.Янжмаа гуч Сүхбүрэн, С.Галсанзээ Сүхгэрэл, Сүхжаргалмаа нарын хамт. Хойд эгнээнд: Зүүн гар талаас С.Намсрай (Г.Лувсандандарын гэргий), Жанжны дүү Долгорын охин Дэжид, хүргэнМ.Дүгэрсүрэнгийн эгчийн охин Дуня, Г.Лувсандандар (Орост Элчин байсан Хангайн аав),Хичээнгүй сайд Цэрэндоржийн ганц хүү, С.Галсангийн найз Юндэн.

Жанжин Д.Сүхбаатарын ганц хүү Галсангийн том охин Наран гуай “Эмээ нь 85 хүрэхгэж байна” гэсээр угтлаа. Ингэхэд тэрбээр Сүхбаатараар овоглодог юм билээ. С.Наран гуайн том охин Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдгээр нь хүмүүс мэдэх Д.Сүхжаргалмаа”1931 оны хүн шүү дээ” хэмээн нэмэлт тайлбар хийв. С.Наран гуай С.Янжмаа эмээгийнхээ авч өгсөн дөчин мянгатын байрандаа өнөөг хүртэл амьдарч ирсэн. Гэсэн ч мөнөөх байрандгал гарсан, бас нас өндөр, бие муутай хүнийг ганцааранг нь байлгаж болохгүй гэсэн шалтгаанаар том охиныдоо иржээ. Том охин Сүхжаргалмаагийн нөхөр нь олны танил хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуайнхүү Зориг. Зочны өрөөн дэх төгөлдөр хуур бодвол гэрийн эзнийх байлгүй. Тэднийх “Шинэ төгөл” хороололд амьдардаг юм билээ. Энэ айл гоёхон гацуур засчихаж. Янжмаа гуай цагаан сар хориотой цаг үед амьдарч байсан болохоор шинэ жил, мартын 8-ныг тэмдэглэдэг байсан гэнэ. Эмээ дээрээ өссөн Наран гуай “Миний ёолконд модоор хийсэн сүх, амьтан, хөвөнгөөр хийсэн бөмбөлөг өлгөдөг байсан” хэмээн хуучилсан. Янжмаа эмээ нь хожим Сүхжаргалмаад зориулсан гацуур ч засч байсан.”Тэр үед одоогийнх шиг гацуур зардаг байгаагүй. Ойгоос авчирсан гацуур гэр дүүрэн ханхлаад гоё үнэртэй. Харин дараа нь хатаад хог ихтэй” гэж Сүхжаргалмаа сонирхуулав. Наран гуай үрээ танихгүй өнөр болсон. Нэрт дипломатч М.Дүгэрсүрэнтэй ханилж, таван хүүхэд төрүүлжээ. Том охин Сүхжаргалмаа нь гэхэд л гурван хүүхэдтэй. Түүний том охин зургаан хүүхэдтэй гэхээр эднийхэн Монголын үрс олон болоход их хувь нэмэр оруулсан байж таарна. “Шинэ жил болохоор бэлэг боох гээд нөгөө хэдийгээ тоолоод, тоог нь алдаад байдаг” гэж Наран гуай хэлсэн.

С.Наранг “Янжмаа гуайтай хамгийн удаан хамт амьдарсан хүн” гэж тодотгохыг сонсч байлаа. Тэр басих олон нэртэй. Тамара гэж зарим хүн дууддаг юм билээ. “Төрөх газар эх барьж авсан залуухан орос эмч өөрийнхөө нэрийг өгсөн гэсэн. Сүүлд орос нэртэй байж болохгүй гээд 1950-иад оны үед нэрээ сольсон. Ээж, аав Наранцэцэг гэдэг нэр өгсөн, сүүлд товчлоод Наран болсон” хэмээн эмээ тайлбарлав. Наран гуай яагаад эмээгийн гар дээр өссөнөө ийнхүү тайлбарласан.

-19, 20-той залуусын хүүхэд эмээ дээрээ хаягдсан. Аав, ээж хоёр айл ч болж чадаагүй. Би хоёр эмээгийн дунд явж байгаад сүүлд Янжмаа эмээ дээрээ ирсэн. Намайг өвдөхөөр ээжийн ээж Тогтох эмээ, аавын ээж Янжмаа эмээг дууддаг. Янжмаа эмээ эмч дуудаж үзүүлдэг байсан. Эмээ нар найрамдалт харилцаатай. Сүүлд Янжмаа эмээ Тогтох эмээг ч өөр дээрээ аваад хамт амьдардаг байсан даа гэв.Сүхжаргалмаа “Янжмаа эмээ эргэн тойрны бүх хүмүүсийг цуглуулдаг байсан” гэж тайлбарлав. “Эцэг нэгтэй Амгалан гээд дүү байдаг. Ээж маань Галсан ааваас хойш хүнтэй сууж, хүүхэд гаргасан. Эх нэгтэй дүү нар бий” гэж Наран гуай хэлсэн.

-Намайг ээж өөрийнхөө нөхөр, хүүхдүүдэд ойр өсгөхийг бодсон шиг байдаг. Намайг авахаар очиход нь Янжмаа эмээ уйлж, “Надад энэ дөрвөн хананаас өөр хань байхгүй” гэж хэлсэн гэдэг.Амгалангийн ээж тусдаа. Салсан нөхрийндөө хүүхдээ өгье гэж бодоогүйбайх.Хамгийн том ач нь болохоор эмээнамайг гуйж авчээ гэж тэр хуучиллаа.Наран гуай аавтайгаа адилхан харагдав.

-Ижий жаахан байхад “Эсэргүү юм шиг л Галсантайгаа адилхан төрчихсөн” гэдэг байсан гэж тэр өөрөө ч хүлээн зөвшөөрөв.

-Эмээ намайг гэрээс ерөөсөө гаргадаггүй байлаа. Танц бүжгэнд ч явуулах дургүй.Нэг удаа бүр бүжгэн дээрээс чирээд гарч л байсан. “Гал команд”-ын бүжгэнд очоод, бүжгийн завсарлагаанаар гартал хүмүүс эгнээд зогсчихож. Эмээ ирчихсэн намайг хөтлөөд гарч байсан. Намайг “хариулах” гэж эмээ зовсон шиг байгаа юм. Тэрний хүчинд одоо ингээд явж байна гэнэ.Нөхөртэйгээ танилцсан түүхээ нэг өгүүлбэрт багтаав. “Оюутан болсон. Амралтанд танилцаад суусан” гэнэ.

Сүхжаргалмаа нэг удаа “Аавдаа адуу манахыг заажээ”.

-Монгол ёсонд айлын авгай босоод, нөхөртөө аяга цай, хоол хийж өгөөд ажилд нь явуулах ёстой. Ээж танд өглөө цай чанаж өгөхгүй юм аа гэж л дээ. Аав нь охин руугаа том хараад “Надад таван хүүхэд гаргаж өгсөн нь болоо юм биш үү” гэж дуугарчээ. “Их шударга ёсны мэдрэмжтэй байгаа биз” гэж охин нь дүгнэв. Долдугаар анги төгссөн Сүхжаргалмаа зуслан дээрээ орж гараад л гүйгээд байж. Бодвол ээж нь ийм насандаа танцанд яваад загнуулдаг шигтүүх давтагдсан бололтой. Аав нь “Ард түмэн чинь ядуу байхад юм сурахгүй, уншихгүй ингээд гүйгээд байж болохгүй” гэж их л дургүйцсэн маягтай хатуухан дуугарчээ. Тэгэхэд “Хөдөө тал минь малаар дүүрэн” гэдэг байсан үе. Айхавтар мессеж өгдөг байсан байгаа биз гэж охин нь ярина. Сүхбаатар жанжингучаадхан насандаа өөд болсон. Энэ хүний тухай та нарын л адил мэдээлэлтэй. Ганц мэддэг юм нь “Муу байж болохгүй” гэсэн үзэл санаа. “Муу явбал нэрнээс чинь Сүхийг нь хасч хаяна шүү” гэж аавыг хэлэхээр ухаан алддаг байж гэж Сүхжаргалмаа хэлсэн. Үнэндээ түүний нэрийг бүтнээр нь хэлэх түвэгтэй л дээ. “Дүгэрсүрэнгийн Сүхжаргалмаа гэхээр дэлхийн аль ч маягтад багтахгүй. “Хүүхдэдээ аль ч хэлээр дуудаж болох нэр өгөөрэй” гэж бусдад захидаг гэж урт нэрийн эзэн хэллээ.”Аав Сүхжаргалмаа гэж нэрийгөгсөн юм. Аав хөөрхийямар нэр өгөх вэ гэж их бодсон шиг байдаг. Дүгэрсүрэнгийн аавын Мангал, өөрийн нэрийн галыг оруулаад, Янжмаа эмээ болонминий ээж Дулмаагийн мааг оруулаад, Дүгэрсүрэнгийн ээж Мөнхжаргал гэдэг хүн байсан жаргалыг нь оруулаад, бүх хүний нэрийг цуглуулаадөгсөн” гэж Наран эмээ ярилаа. Урт нэртийн нэрийг хялбарчлаад зүгээр л Жаамаа гэж дуудацгаадаг. Нэгэнт анхны хүүхэд Сүхтэйболохоор удаах хүүхдүүддээ Сүх оролцуулсан нэр хайрлажээ.

“Эмээ долоо, найман жил Улс төрийн товчооны нарийн бичгийн дарга байсан. Тэгж байх үедээ эмэгтэйчүүдийн байгууллагаа өөд нь татаж авсан шиг байгаа юм. Эмэгтэйчүүдийг яаж уруулаа буддаг болгох юм, хувцас загвар, ариун цэврийн мэдлэг эзэмшүүлэх, боловсруулах талаар ярьж хэлдэг байсан санагдана” гэж ач охин нь дурсав. Харин жанжны гэргий буддаг байсан болов уу?

-Тухайн үед “Уултай тос” гэж нэрлэдэг орос тос байсан. Түүнийг л түрхдэг. Гоёж чимнэ гэж ерөөсөө байхгүй. Ёстой л пролетари зантай. Мөнгө төгрөг үрэхгүй.Сайхан үнэртэй ус л түрхэнэ. Жигтэйхэн цэвэрч. Цэрэг цамц, юбка, суран бүстэй. Шинелэрхүү пальтотой. Цэрэгжсэн байрын хувцастай хүн байсан санагддаг. Сайхан хромон гутал өмсөнө. Хоол сайхан хийнэ. Хагас, бүтэн сайнд хоёулаа мах авна. Аав маханд дуртай. Мах чанаж тавиадаавыгаа хүлээдэг байсан. Аавтай ойрхон байлгах гэж эмээ минь хичээсэн гэж Наран гуай дурслаа. “Эмээ гоёдоггүй байсан болохоор бид ч нэг их гоёдоггүй” гэж тэр тайлбарлав.”Эмээ юм угааж цэвэрлэхдээ сайн. Юм угааж байхад нь хөөс нь түмпэн дээгүүрээ хальчихсан харагддаг сан” гэнэ. Эмээгээс чинь үлдсэн эд зүйлс байдаг уу гэж лавлахад “Орос саарал плаж, бэхэн хөх пүүсүүн дээл нь бидэнд үлдсэн. Эмээурт хүрэн авдартай. Дээл хувцсаа уртаар нь хийж хадгалдаг байсан. Аавын сүүлд суусан авгай нь “Салхинд гаргая” гээд л авч явсан санагддаг. Эмээгийн саарал хэрмэн шубаг өмсөөдавахуулсанзураг нь ч байдаг” гэлээ. Сүхжаргалмаа “Би гурав дахь хүүхдээ гаргачихаад плажийг нь өмсч үзэхэд надад томдсон. Янжмаа эмээ надаас том биетэй хүн байжээ” гэв. Сүхбаатар өвөө үсээ дандаа эмээгээр авахуулдаг. Өглөө эмээ дурдан бүсийг нь ороож өгдөг байсан гэдэг. Хувьсгал хийгээд завгүй бас удаан хамт амьдраагүй болохоор жаргалтай амьдарч ч амжаагүй гэдэг хэмээн Наран гуай ярилаа.Сүхжаргалмаа “Эмээг бөгж, ээмэг зүүж байсныг нь санадаггүй. Орос алтан цаг лгартаа зүүдэг байсан” гэв.

Ээж, охин хоёр адилхан харагдана.Багадаа Янжмаагуайд эрхэлж өссөн охид гэдгээрээ ч тэд ижил түүхтэй. “Хамгийн том нь болохоор эмээЖаамааг аваад, эмээг өнгөртөл Жаамаа энэ хоёр ёстой найзууд байсан даа” гэж Наран гуайгхэлэхэд Сүхжаргалмаа “Гэр бүл” гээч хэмээн тодотгов. Дүү нарыг нь очихоор “Эдний хүүхдүүд ирээд муу хүүгийн минь тухыг алдагдуулчихлаа” гээд ад үзчихсэн суудаг сан гэж Нарангуай хөхөрч байна. Энэтхэг явахдаа таван настай Жаамаагаа эмээдээ ханьтай үлдээсэн юм. Хятадтай сайн харилцаатай болж, хоргой их зарагддаг. Тэр хоргойноос Жаамаа эмээгээр авахуулаад хүүхэлдэйндээ даашинз хийж байна гээд жижиглээд хаячихсан байдаг сангэнэ.

“1950-аад оны сүүлээр наадмаарэмээтэйгээ хөтлөөд явж байснаа санадаг. Бал дарга энэ хүүхэд яаж үймүүлчих бол гэсэн “айдастай” нүдээр харж байсан нь санаанд үлджээ гэжЖаамаа хуучлав. Харин Наран гуай Ю.Цэдэнбал даргыг их л дотноор дурслаа.Хамгийн сүүлд таарахад Бал дарга “Янжмаа гуайн муу шар сайн байгаа биз дээ” гэж байсан гэв. Сүхжаргалмаа “Миний бага нас эмээгийн машин дотор л өнгөрсөн” хэмээн наргиа болгов.

-Эмээ “Победа”унадаг. Эмээгийн жолооч Думаа гуайтай л үлдэнэ. Эмээгээс үлдсэн юм хайр халамжаас гадна хэлний баялаг гэлээ. Жаамаа орос сургууль төгссөн. Дэлхийгээр тэнэсэн, дипломатчийн охин,баруунжсан амьдралын хэв маягтай түүнд Янжмаа эмээгийн “Үд болтол унтаж, үхрийн дуугаар сэрж” гэх мэт сургааль хоногшиж үлджээ.

-Ганц муу хүүтэй. “Алт, дилерийн” гэдэг хэмээн Сүх-Эрдэнээ Наран гуай алдар гуншингаар нь тодотгож байна. Д.Сүх-Эрдэнэ Бээжин дэх ЭСЯ-нд эдийн засгийн харилцааны чиглэлээр томилогдсон юм билээ. “Миний хүүг явуулсан нь яамай даа. Одоо чинь биднийг байтугай хөшөөг нь авч хаячих гээд байдаг юм чинь” гэж ээж нь дуугарав. Сүх-Эрдэнэ АН-ын хүн. Тухайн үед Д.Сүхбаатарынгуч хүү ардчилсан хүчний талд яваа гэдэг ньардчиллынхны хувьд том пи арбайсан санагдана. Хүүгийнаав М.Дүгэрсүрэн НҮБ, Нью-Йоркт Байнгын төлөөлөгч байхдаа 1990 онд НАХ-яамны албан хэрэгцээний мэдээлэл авч их сандарсан гэдэг. Түүнд ардчилсан хөдөлгөөний өрнөлтийн тухай өгүүлэхдээ Д.Сүхбаатар жанжны гуч хүү Д.Сүх-Эрдэнэ нь цуглааны үеэр “Энэ МАХН бол миний өндөр өвөөгийн байгуулсан нам биш” гэж хэлсэн нь МАХН-д том цохилт болсон гэж тэмдэглэсэн байжээ. Энэ бүхэн аавыгаа шүтэж, “аавынхаа байгуулсан” намыг дээдэлдэг Галсан гуайд хүнд цохилт болсон байлгүй. Зээ хүүгээ тэр “урвагч”-ийн дайтай хүлээж авсан. “Аав буруу ойлгоод гомдчихсон” гэж Наран гуай хэлэв. Тухайн үед Галсан гуай өндөр настай, эмзэг болчихсон,ханилсанхань Цэрэндулам гуайч энэ гэр бүлийнхнийг ойлголцуулах гэж чармайлт гаргаагүй бололтой байдаг.Өсгөсөн хүүгийнхээ ирээдүйг л чухалчилсан сэтгэлийг нь буруутгах аргагүй. Охин нь нөхрөө дагаад гадаададолон жилээрсуусан нь ч нөлөөлсөн л байлгүй. Хүргэн М.Дүгэрсүрэн НҮБ-ынЖенев дэх төвд байнгын төлөөлөгч байхдаа Галсан гуайг гэргий Цэрэндулам, хүү Алтансүх нарын хамт урьж, энэ улс оронтой танилцуулсан түүх гэрэл зурагт үлджээ. Өдгөө Наран эмээ “Алтансүхтэй уулзах юм сан. Ажил төрөл нь яаж явдаг юм бол доо. Амаа гээд надад их сайн байж билээ. Аавд минь сайн байсан болохоор санаад байдаг юм” гэж сууна. Харин Сүхжаргалмаа “Хэрвээ сурсан мэдсэнээрээ байдаг бол өдийд Алтансүх Тагнуулын ерөнхий газрын дарга байхаар хүн” гэж үнэлэв.

Д.Сүхбаатар, С.Янжмаа хоёрын түүх хэрхэн эхэлсэн бол?

-Эмээ, Сүхбаатар хоёрнэг гудамжны хүүхдүүд юм билээ. Тэд Амгаланд нэг хашааны наана, цаана байсан айлын хүүхдүүд. Цагаан дээлт Дамдин өвөөгийнххуучнаар Сэцэн хаан, одоогийн Сүхбаатар аймгаас нүүж ирээд Даваа мээрэнгийн хашаанд бууж.Дамдин өвөө, Ханд эмээ хоёр Дэндэв, Аранжин, Сүх гээд гурван хүүтэй.Ганц охин гарсан нь Долгор гэдэг. Түүнийгээ хашаанд нь буусан, үр хүүхэдгүй Даваа мээрэнгийнд өргүүлжээ.Дараа нь бас охин төрүүлсэн. Өргүүлсэн охиноо бодоод дахиад Долгор гэж нэр өгсөн юм билээ. Бага Долгор эгч хорин хэдэн насандаа өөд болсон гэдэг. Даваа мээрэнг өөд болсны дараа Янжмаа эмээ том Долгор эгчийг ч харж ханддаг байсан. Дарханд Соёл-Эрдэнэ гээд гавьяат жүжигчин байдаг. Тэр бүжигчин жанжны дүү том Долгор эгчийн охин Дэжидийн хүүхэд юм. Даваа мээрэн нь цагаан дээлт Дамдины холын хамаатан. Нэмэндэйг таньдаг, түүний илүү хашаанд буусан хүн байж. Нэмэндэй нь хүрээнд өртөөний ажилтай хүн байсан. Янжмаагийн эмээ нь Балжид гэж айхавтар хүн байсан. Балжидын ганц охин Сэрээнэн гэдэг нь Янжмаагийн ээж. Янжмаа эмээ “Хүү бид хоёр гурван үеийн хүний ганц” гэдэг байж билээ. Балжид эмээ Янжмаагаа удамтай айлд өгнө гээд Сүхэд дургүй байж. “Цэрэг дагахаар тэрэг дага” гэдэг. Ганц хүү Галсанд нь “Чи муу гуйлгачин миний аав биш” гээд үг заагаад өгчихсөн байсан тухай эмээ уйлаад ярьж байсан удаатай. Тийм болохоор Янжмаа эмээгээсээ зугтаад, нөхрөө дагаад Хужирбулан явсан юм билээ гэж Наран хуучлав.

Сүхбаатар жанжинг эх барьж авсанхүйн ээж ньГалсан хүүг нь ч бас боож авсан гэдэг.

-Амгаланд хүүхэд эх барьж авдагбайсан бүдүүн эмээ их хөгжилтэй түүх ярьдаг байсан. Янжмаа, Сүхбаатараас нэг л дүү. Хүүхдээрээ шахуу ээж, аав болсон болохоороо “Май хүүгээ ав” гэхэд Янжмааичээд, буруу хараад, дээлийн хормойгоо тоссон гэдэг. Сүх гадаа ирээдмориноосообуухад нь “Хөөе, Сүх ээ хүү гарсан шүү” гэсэн чинь буцаад мордоод давхичихсан гэдэг хэмээн Наран иш татлаа.

Сүх жанжны ганц хүү хожим сайханцэргийн дарга болжээ. “Хүрээний сайхан хүүхнүүдтэй сууж байсан” гэж түүний тухай ярьдаг.Наран эгч ч энэ түүхийн гэрч.

-Олон хойд ээж байсан.”Ижий” гэж нэрлэсэн нь Ардын жүжигчин Ичинхорлоо байсан. Надад ч сайн ханддаг. “Учиртай гурван толгой”-г би бүр цээжилчихсэн байсныг яана! Ичинхорлоо ижий жаахан халахаараа “Гоолингоо”-гоо дуулаад, уйлдаг байсан. “Чиний аав яах вэ, амьдрал мэдэхгүй тэнэг” гэдэг. Дайны дараа аав, Ичинхорлоо ижий хоёр гэр бариадгарчихсан. Эмээ бид хоёр байшинд суудаг байсан. Базарсад гээд нэг сайн эмэгтэй бас байсан гэнэ.

Галсан гуайг амьд байхад “Та хэдэн хүүхэдтэй вэ” гэж асуух боломж гарсан юм.”Би Наран, Амгалан, Алтансүх” гэдэг гурван хүүхэдтэй гэж хариулж билээ.Янжмаа гуай, Галсан, охин Амгалан нь хүүхэдтэйгээ хамт авахуулсан зураг байхыг бодоход холбоотой л явж дээ.

Янжмаа гуай ач охиноо Намын дээд сургуульд сургах гэж эрх мэдлээ ашигласан бололтой.”Эмээ ухаантай хүн байсан. Бүсгүй хүүхэд эрт хүнтэй сууж, хүүхэд гаргаад, сургуульгүй хоцрох вийгэж айгаад намайг зургадугаар ангид байхадНамын дээд сургуульд оруулчихсан. Манай ангийнхан аравдугаар ангиа төгсөх жил би Намын дээд сургууль төгсч байлаа” гэж Наран ярьсан. Түүнийг нөхрөө дагаж, гадаадад амьдраад ажил хийж амжаагүй байх гэж бодсон маань талаар болов. “Нийгэмд тустай хөдөлмөрөөс зайлсхийсэн этгээд” гээд ажилгүй хүнийг хүлээн зөвшөөрдөггүйүе байсан гэж Жаамаа тайлбарласан.Хүүхэд төрүүлж, өсгөх нүсэр ажлыг хөдөлмөрт тооцдоггүй байж дээ гэж бид шүүмжлэл өрнүүлж амжлаа. Эхийн хөдөлмөрийн үнэлэмж гэж том асуудал манайд битгий хэл дэлхийд маргаантай сэдэв. Юутай ч алдарт эх Наран гуай “Нийгэмд тустай хөдөлмөрөөс зайлсхийсэн этгээд” болоогүй аж. Намын дээд төгсөөд “Пионерын үнэн” сонинд эрхлэгчээр ажиллажээ. Зохиолчдын хороонд Н.Энхбаяр, Х.Мэргэн, Д.Урианхай нартай ажиллаж байв. “Энэ олон хүүхэдтэйзууралдаад, нэг их үр ашигтайажиллаж чадаагүй ээ” гэж тэр хэлсэн. Яарч сандраад юу өмсч зүүснээ ч анзаарахгүйгүйх үе олон. Ямар сайндаа Содномцэрэн гэж сэтгүүлч “Үгүй ээ, Нараан,чи наад хоёр хөмсгөө ижил зурчихаач” гэсэн удаатай.

Янжмаа69 насандаа нойр булчирхайн хорт хавдараар өөд болжээ. “Хоёрдугаар эмнэлэгт9 номерийн өрөөнд өглөөний нар тусч байхад өөд болсон доо” гэж Наран гуай дурсав.

Сүхжаргалмаа “Манай Галсан аав насаараа эрх чөлөөтэй, дураараа амьдарсан хүн. Янжмаа эмээ нас барсны дараа манайд (хүргэн М.Дүгэрсүрэнгийнд. сурв) амьдарч үзсэн. Бидэнд алим жигнэж, хоол хийж өгнө. Таван хүүхэдтэй бужигнасан айлд бас ч хэсэг хугацаанд тэсчээ гэж би дараа нь бодсон” гэв. “Сүхбаатарын үр удам өнөр олуулаа болсон. Буруу зөрүү хүн гараагүй” гэж жанжны ач охин Наран илтгэж билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.