Хөгжлийн банкны хэргийн сэжигтэн, яллагдагчаар хэн хэн татагдсан бэ

2022-08-29 Uncategorized

Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ. “…НПГ-аас энэ долоо хоногт шүүхэд шилжүүлнэ” гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Уг хэрэгт 79 хүнийг холбогдогчоор тогтоожээ. Өөрөөр хэлбэл, дээрх хүмүүс Хөгжлийн банкны хэргийн сэжигтэн, яллагдагчаар татагдаж, гэм буруутай эсэхээ шүүхээр шийдүүлэхээр болоод байгаа юм.

Уг хэрэгт албан тушаалтнуудаас УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн асан, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, ЗГХЭГ-ын дэд дарга асан Д.Даажамба, М.Баярмагнай, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар, ЗТХЯ-ны Газрын дарга асан Б.Махбал, ХХААЯ-ны Газрын дарга асан М.Баянмөнх, УУХҮЯ-ны Газрын дарга асан Ч.Отгочулуу нарыг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл ангиар яллагдагчаар татжээ.

Мөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарыг ч энэ зүйл ангийн дагуу яллагдагчаар татсан байна. Тэднээс гадна АТГ, прокруороос ХҮН-ын гишүүн Б.Найдалаа, МҮХАҮТ-ын газрын дарга асан Ч.Нэргүй, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас мэргэжилтэн хүртэлх албан тушаал хашиж байсан хүмүүс, зээлдэгч компанийн удирдлагуудыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж яллагдагчаар тооцсон байна. Түүнчлэн зарим нь нэгэнт яллагдагчаар татагдсан нэр бүхий 10 хүнийг өөр үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт гаргажээ. Харин энэ хэрэгт холбоотой гэгдээд АТГ-т хоёр ч удаа дуудагдаад байсан Х.Баттулгыг яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлээгүй байгаа тухай эх сурвалжийн мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.