Улаанбаатарт өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.
Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Нутгийн хойд хэсгээр салхи баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 8-13 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30435
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.