Залуу захирлуудад хэрэгтэй 10 зөвлөгөө

2022-06-17 Подкаст

 

1. Ухаантай хүн лаг хариулт чамд өгдөггүй. Харин лаг асуулт асууж чаддаг. Багаа бодуулж, ухаж асууж сур.

2. Өөрчлөлт бий болгодог задгай тархитай хүн, барьсан ажлаа тултал хийдэг хүн, олон талаас бодож чаддаг хүн гэх мэт хүний төлөв олон янз бий. Багийнхаа хэн нь хэн бэ гэдгийг эртхэн мэдэж ав.

3. Ихэнхи хүн сэдэв барьж авахаараа нэг л хуудас уншдаг гэнэ. Хэрвээ та юу ч уншсан хоёр дахи хуудасруу орж чаддаг байхад олонхиос илүү сурч эхэлнэ. Юмыг гүн уншиж чаддаг бол.

4. Хүн гэнэтхэн л лаг болдоггүйг ойлгодог хүн өөрийгөө бага багаар чангаруулдаг. Финтес хийхэд энэ зарчим ажиглагддаг. Үүнийг анхаарлаа төвлөрүүлж сурахдаа ашигла. Ялгаа нь 30 хоноод илт мэдрэгдэнэ.

5. Хоёр сонголтын дунд гацсан бол ойрын хугацаанд илүү зовохыг нь сонго. Хүний тархи энергиэ хэмнэхийг хүсдэг дизайнтай байдаг. Энэ байгалийн хуулийг сөрж давсан шийдвэрүүд зөв байх нь илүүтэй байдаг гэнэ.

6. Сайн бөхийг сайн өрсөлдөгч хурцалж байдаг. Үр дүнд нь хоёулаа сайжирдаг. Оюуны хэрэгцээгээ хангаж, оюунаасаа ноцолддог нөхөдтэй бол.

7. Юу чамд үнэн яршигтай, лайтай санагдаж байна? Өөрөө үүнийг асууж бай. Тэнд магадгүй хамгийн сайн бизнес санаанууд нуугдаж байгаа.

8. Аз дээрээс унах үед тосоод авах савгүй бол хэцүүеэ. Хүний өдөр тутмын сайн дадал түүний савыг томруулж байдаг. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэж ярьдаг. Сайн дадлууддаа итгээд, саваа бэлдээд л яваад бай.

9. Мангар их ажилладаг, гуравхан цаг унтдаг энэ тэр гэж ярьдаг гадаадын тиктокчин хаслеруудыг бүү дуурай. Тийм хаслер соёл бол урт хугацаандаа биед тань хамгийн хортой. Баланстай, эрүүл ажиллаж сурснаараа бахарх.

10. Yerkes Dodson-ны хууль гэж байдаг. Утга нь ийм. Дандаа мангар аз жаргалтай ажиллана гэж байдаггүй. Хүний макс чадамж гарахын тулд тодорхой зөв хэмжээний стресс заавал хэрэг болдог. Тэрийгээ л харин мэдэрч эрүүл хэмжээний стрессийг, эрүүл сэтгэлээр х.үлээж авч сурах хэрэгтэй.

Б.Идэр-Од

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.