Өнөөдрийн онч үг

2022-12-9 Lifestyle

Бурханч лам Г.Пүрэвбат: Хүн бүр орчлонгийн найман зовлонг туулдаг

Монголчууд бид эрт дээр үеэс л хүн бүр бурхны заасан төөрөг тавилангаар амьдардаг хэмээн итгэсээр ирсэн. Харин энэхүү үзэлд бурханч лам Г.Пүрэвбат ийн хариулж байна.

Тэрбээр “… Хүн бүр өтөлдөг, өвддөг, орчлонгийн найман зовлонг хүссэн хүсээгүй туулдаг. Хүний гадаад биеийн хэлбэр, дуу авиа гээд бүх зүйл урьд төрлийн толь юм. Төрсөн өдрийн төөргөөс хамаараад идэх хоол, наслах нас хэмжээтэй.
“Заяа минь ийм хойно яах билээ дээ” гэж амьдралын хатууд буулт хийх нь ухаант хүний ёс биш. Хэрвээ буулт хийсээр байвал амьдралын шалгуураар өөрийгөө төрөл доошлуулж, муу заяанд унагах болно. Бид тэртэй тэргүй зовлонтой газар төрсөн болохоор тэмцэлтэй амьдрах хэрэгтэй.
Харин тэмцэл нь ухаалаг, зөв байх ёстой. Зовлонгийн шалтгааныг ойлгох нь чухал. Хорвоод биднийг барьж буй гай бол муу сэтгэлийн гэм юм. Үүнийг сайнд нь урвуулж чадвал хүн өөрийн сэтгэлийг хөгжүүлж сайханд хүрч болно. Тэр бүү хэл бурхан болж, өндөр төрөлд төрж болох арга замыг бурхны номд заасан байгаа.

Өөрийн төрсөн заяаг сайн, муу болгох нь бидний гарт байдаг. Хувь заяагаа хүн сайн зүгт эргүүлэх хэрэгтэй. Зовлонг хүсэхгүй жаргахын тухайтад тэмүүлдэг нь хүн төрөлхтний зорилго юм. Хүн жаргах гэж есөн шидийн зүйл хийдэг. Сайн, муу үйлийг ялгахгүй учраас хийсэн үйл нь эцэст нь зовлонгийн үрийг тарих тохиолдол цөөнгүй. Аливаа нэгэн муу сэтгэлийн үрд зовлон, сайн үйлийн үрд жаргал гэдэг зарчмыг ойлгож, өөрийн зовлон гаргаж буй 84000 муу сэтгэлийг сайн увдист урвуулах бурхны заасан 84000 номын цогцыг ашиглаж, өөрийн амьдралыг сайханд хувиргах хэрэгтэй.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.