Улсын хэмжээнд энэ сарын 19-ний байдлаар 155.103 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 11.562 тонн, АИ-92 автобензин 55.465 тонн, АИ-95 автобензин 6.738 тонн, дизель түлш 78.042 тонн үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, АИ-92 автобензиний 42 хоног, АИ-95 автобензиний 51 хоног, А-80 автобензиний 69 хоног, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байгаа аж.
Бүсээр нь авч үзвэл баруун бүсэд 13.875 тонн, хангайн бүсэд 9.415 тонн, төвийн бүсэд 35.328 тонн, зүүн бүсэд 9.169 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.
Энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 639.6 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон бөгөөд үүнээс:
А-80 автобензин 13.9 мянган.тонн
АИ-92 автобензин 224.6 мянган.тонн
АИ-95/98 автобензин 11.3 мянган.тонн
Дизель түлш 316.4 мянган.тонн
ТС-1 онгоцны түлш 19.9 мянган.тонн,
Бусад бүтээгдэхүүн 53.4 мянган.тонн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.